
“Америкийн Шүтээн” шоу нэвтрүүлгийн ялагч Келли Кларксоны биеийн галбир жингийн тухай сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлээс ч илүү мэдээлсэн гэж хэлж болно. Тэрээр Redbook сэтгүүлийн 7 дугаар сарын cover-т гарч байгаа юм. Уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Келли Кларксон “Би бусдаасаа жаахан махлаг хүүхэд байсан. Миний бодлоор мяраатай охидод нийгэм хэт шударга бус хандаж байна. Одоо би бусад хүмүүсийн хүсэлд тааруулж, таашаалд нийцүүлэх гэж өөрийгөө хүчлэхгүй, залхаж байна” гэж ярьжээ. Өдгөө 30 настай
ч гунхаж яваа Кларксон сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Супер нарийхан болохыг огт хүсэхгүй” байгаагаа дахин давтан хэлж байжээ. Тэрээр аэробек болон хүчний дасгал голлон хийж, өнөөгийн энэ галбираа олсон байна. Түүнчлэн олон жилийн турш амралтгүй тоглолтонд оролцож, ажилласан нь шар айраг ууж, пицца хивж хэвтэх зав олгоогүй хэмээн тэр ярьжээ. Дашрамд мэдээлэхэд Келли 19 настайдаа буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө “Америкийн Шүтээн” шоуны анхны ялагч болж байсан юм. Одоо тэрээр реалити шоунд эргэн ирж ABC телевизийн “Дуэт” дуулаачдын уралдааны зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Та Келли Кларксоны дууг сонсмоор байна уу?
Because of You https://www.youtube.com/watch?v=Ra-Om7UMSJc
Dark Side https://www.youtube.com/watch?v=H5ArpRWcGe0
Сэтгэгдэл байхгүй байна