“Гранд хүмүүс” ярилцлагын анхны ном таны гар дээр

Сэтгүүлч М.Уранчимэг “Гранд хүмүүс” ярилцлагын анхны номоо таны гар дээр тавьж байна. Хэвлэл мэдээллийн салбарт 12 жилийн турш ажиллахдаа уулзаж, ярилцсан олон арван хүний дундаас сэтгүүлч өөрийнхөөрөө, бардам оршиж чадсан эрхмүүдийн ярилцлагыг түүвэрлэсэн эмхэтгэсэн нь энэ юм. Улс эх орны хөгжил, ард иргэдийн оюун санаанд өөрийн мөрөө гаргаж, тоосгоо өрж чадсан энэ хүмүүсийн “амттай” ярилцлага таны ширээний ном, сэтгэлд тань байнга бодогддог дотно анд чинь болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн “Гранд” эрхмүүдийн дотоодод орших, танилцсан хүн бүртээ дэлгэхгүй сэтгэлийн нууцуудыг өөртөө нээж, тэдэнтэй ахин дахин хүүрнэх торгон басхүү үнэтэй боломжийг “Гранд хүмүүс” танд олгож байгаа юм.
    Энэ ярилцлагын номоос та Монголын оюун санааны гигант, соён гэгээрүүлэгч, нэрт нийтлэгч Баабар, зохиолч Чинагийн Галсан, ярилцлагын хатан хаан Б.Ганчимэг, сэтгүүлч, яруу найрагч Р.Гэрэл зэрэг алтан үзэгтнүүдийн ярилцлагыг тухлан уншиж болно. Мөн  Ерөнхий сайд асан С.Баяр, НХХ-ийн сайд Т.Ганди, ЭДБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ,  МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Сандуй, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг нарын төр, улс төрийн зүтгэлтнүүдийн амьдралын, чин сэтгэлийн ярилцлагууд багтжээ. 
Монголын бизнесийн салбараас “Алтай Констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ, “Нью майнд” компанийн УЗ-ийн дарга, Г. Идэрмаа, Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий, “Чингис хаан” зочид буудлын захирал Х.Отгонтуяа, “Петровис” компанийн дэд захирал О.Содбилэг, Их аварга Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын ээж, хатагтай С.Эрдэнэчимэг, “Гандирс”-ын Ц.Эрдэнэчулуун нарын амжилтын замналыг ч шимтэн уншиж болох нь ээ. 
Урлаг, спортын олны танил эрхмүүдээс  Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга Ж.Мөнхбат, Монгол улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, дуучин С.Жавхлан, МУГЖ И. Одончимэг, Төрийн шагналт зураач  С.Саранцацралт, яруу найрагч Ц.Хулан,  дизайнер Н.Соёлмаа, дизайнер УИХ-ын эрхэм гишүүн “Женко” Х.Баттулгын гэргий дизайнер Ц.Энхтуяа, нэвтрүүлэгч С.Чимгээ, Төрийн шагналт Н.Сувдын хүү Т.Бат-Оргил нарын сонирхолтой ярилцлагууд “Гранд хүмүүс” номонд багтсан байна. Та дээрх эрхмүүдийн амжилт болоод дотоод сэтгэлийн ертөнцөөр аялахыг хүсвэл “Гранд хүмүүс” түүнийг таны өмнө дэлгэх болно. 

                Номын хур арвижих болтугай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • erdenee
    ardchilal mandan badrag ardchilal mandan badrag ardchilal mandan badrag ardchilal mandan badrag ardchilal mandan badrag
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд
    Ардчилалд амжилт хүсье Олуулаа бид чадна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Халиунболд
    Улс шиг хөгжье Хүн шиг амьдаръя
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Гэрэлцэцэг
    АН дэмжиж байна
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Эрхэмээ
    Улс шиг хөгжье Хүн шиг амьдаръя
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • buhniig chadagch
    ardchilaan demjij oyuunaa tseneglii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakakakak
    Ardchilal bid aalznii tor met burhsen avligiig ystgahiin toloo ard olniig zalhaasan hund syrtliig oorchlohiin toloo amin hyvian hicheesen bohir bulegleliig ugui hiihiin toloo amidral ahuig tyildyylsan yadyyrliig arilgahiin toloo ardchilal oroltsono
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • zsss
    jenko battulgiin ehner ganhuyag nevtruulegch chimgee batboldiin gergii gandirs erdenechimeg sodbileg ntr grand baij amjihuu Jinhene tsever aviyas chadaltai daruu tolov oorsdiigoo duviilgoj ongirohgui tiim l humuusiig grand elite gesen oilgolton deer buulgamaar yum shig ee Odoogiin ued ogtsom bayajagchid ihseed mongonii baraa harj brand omsson humuus l grand bolchih geed baina uudaa gej
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Neg ch setgegdelgui sait gej Bain yum
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025