Yahoo.com цахим хуудасны OMG буюу Oh My God булан ажиллуулаад 5 жил болжээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан OMG буланд сүүлийн таван жилд гарсан хамгийн цочирдуулам мэдээллийг түүвэрлэн хүргэж байгаа юм. Ингээд Холливудад хүн бүхний амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэсэн мэдээллүүдтэй танилцахад бэлдээрэй.

Парис Хилтоныг 23 хоног албадан саатууллаа. 2007 оны 6 дугаар сарын 3-нд Парис Хилтонг Лос-Анжелос хотын ойролцоох баривчлан саатуулах төвд 45 хоног хорих шийтгэл хэрэгжиж эхэлсэн юм. Учир нь үзэсгэлэнт Хилтон согтуугаар автомашин жолоодсоны улмаас хуулийн хариуцлага хүлээж, батлан даалтанд байх үедээ, хугацаа нь дууссан үнэмлэхтэй автомашин жолоодсон байна.

Линдсей Лохан кокайн биедээ авч явсан хэргээр хоёр дахь удаагаа баривчлагдлаа. Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас 45 хоног хоригдоод суллагдсаныхаа дараа дөнгөж 2 хоноод Линдсей Лохан мөн л дээрх шалтгаанаар дахин баривчлагдсан билээ. Тэрээр ээжийнхээ дэргэд хувийн туслахынхаа биед халдахаар элдэн хөөж байсан гэдэг. Төрсөн цагаасаа хойш олны нүдний өмнө өссөн гэж болох Линдсейг баривчлагдах үед халаасанд нь кокайн байжээ.

Бритни Спирс хөвгүүдээ харж хандах эрхээ алдлаа. 2006 оны 11 дүгээр сард Бритни Спирс Кевин Федерлайнаас гэр бүлээ цуцлуулсны дараа түүний амьдралд үсээ хусуулах зэргээр онц ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн. Гэсэн ч 2007 оны намраас дуучин маань урлагтаа эргэн ирж, “Blackout” хэмээх тавдахь цомгоо гаргасан. Энэ цомогт “Gimme More” хэмээн хит дуу багтсаныг та санаж байгаа биз ээ. Сарын дараа Бритни тухайн үед 2 нас, 13 сартай байсан Шон, Жейден нарыг халамжлах эрхээ түр хугацаагаар экс нөхөр Федерлайнд алдсан билээ.

Хийт Лежер тун хэтрүүллээ. Нэр хүнд нь дуунаас хурдан онгоцтой адил өсч байсан 28 настай жүжигчин Хийт Лежер 2008 оны 1 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хот дахь орон сууцандаа нас барсан байхыг олсон юм. Тэрээр нас барахаасаа 3 жилийн өмнө “Бөгтөр уул” киногоороо Оскарын наадамд нэр дэвшиж байсан.

Брэд Пит, Анжелина Жоли нар ихэр хүүхдээ өлгийдөн авлаа. Бранжелина 2008 оны долдугаар сарын 12-ны өдөр 4 хүүхдийн эцэг эх байснаа дахин хоёрыг өлгийдөн авсан билээ. Knox, Vivienne нарын зураг “Хүмүүс” сэтгүүлийн нүүрэнд 14 сая ам.доллараар тавигдсан юм.

15 настай Майли Сайрус цээж нүцгэн, шон дээр бүжиглэлээ. 2008 оны 4 дүгээр сард тэр үед 15 настай байсан Майли Сайрусын нүцгэн зураг и-мэйлээс нь хулгайлагдаж, интернетээр тарсан бол энэ явдлаас хэдэн долоо хоногийн дараа жаал од Vanity Fair сэтгүүлд цээж нүцгэн зургаа татуулсан байна. Тэгвэл 2009 оны “Kids Choise Awards”-н үеэр “Party in the USA” дуугаа дуулахдаа тайчих үзүүлбэрт ашигладаг шон дээр бүжиглэсэн нь түүний шүтэн бишрэгч хүүхдүүдийн эцэг эхийн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Дуучин Женнифер Хадсаны гэр бүлийн гишүүдийн амь насыг хөнөөжээ. 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр алдарт дуучин бүсгүй сэрдхийлгэсэн мэдээ сонссон нь ээж Дарнел, ах Жейсон нар нь Чикаго хот дахь гэртээ галт зэвсгэнд өртөн амь насаа алдсан хэрэг байлаа. Энэ явдлаас гурав хоногийн дараа бүр ч аймшигтай үйл явдал боллоо. Женнифер Хадсоны эгч, Жулиагийн 7 настай хүүг Жулианыг амьсгал хураасан байхад нь SUV автомашины арын тээшнээс олсон байна. Энэ жигшүүрт хэргийг Жулиа Хадсоны салсан нөхөр хувийн өшөө хорслын улмаас үйлдсэн болохыг саяхан тогтоосон билээ.

Жон Траволтагийн хүү Жетт нас барлаа. Жон Траволта, Келли Престон нарын 16 настай ууган хүү Жетт 2009 он гарсны дараахан багтраа өвчний улмаас Бахамын арлуудын нэгэнд амарч байх үедээ амьсгал хурааж, энэ гэр бүл асар их уй гашууг авчирсан юм.

Найман ихэр хүүхэд төрлөө. 2009 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Өмнөд Калифорнид оршин суух нэгэн эх амаржиж 8 ихэр хүүхэд төрүүлсэн юм. Надяа Сулеман гэх эмэгтэй 6 хүүхэдтэй боловч үр шилжүүлэн суулгах аргаар ийнхүү 8 хүүхэд зэрэг төрүүлж, бүгд эсэн мэнд бойжжээ.

Крис Броун дуучин Рианнад гар хүрчээ. 2009 оны Хөгжмийн Дээд шагнал гардуулах Грэмми наадмын өмнөх үдэшлэг. 19 настай Крис Броун, 21 настай найз бүсгүй Рианнагийн хамтаар үдэшлэгээс гарч Ханкок цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо түрээсэлж авсан тансаг машинаа зогсоожээ. Крис Броун Рианнаг машинаас түлхэж гаргах гэж оролдсоныхоо дараа толгойгоор цонх мөргүүлж, хэд хэдэн удаа цохиж, хурууг нь хазах зэргээр балмад авирласан байдаг.

Сэтгэгдэл байхгүй байна