Сонгуулийн сурталчилгаа эхэллээ

МАН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа өчигдөр албан ёсоор эхлэв бололтой. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МАН-ын нэр бүхий гишүүд хөөрхөн хөгжилдөөд хажуугаар нь “Пиар”-аа хийгээд авч байгаа харагдана лээ. Уг нь урьд өмнөх жилүүдийн хүүхдийн баяраар ингэтлээ олуулаа цуглаж байсан нь юу л бол. Тэгээд ч ирсэн нэг нь үг хэлчихээд алга болдог байсан санагдах юм. Тэгтэл мань хэд өчигдөр өдрийн бүтэн хүүхдүүдийг дагаж шидтэн, үлгэрийн баатрууд шиг л харайлгасан юм байх. Хамт бүжиглээд л өвөр түрүүн дээрээ эрхлүүлээд л, зурагтын камер энэ тэрийн урдуур болж өгвөл шургачих гээд бөөн сүр бадраасан сурагтай. Ёстой л нэг чадаж байгаа юманд арга байхгүй ээ гээч болоодхов. Ямартаа ч АН-ынханд л гэхэд өнөөдрийн өдөр ямар нэгэн юм сэдэхгүй бол цаадуул чинь урьтчих гээд байна шүү. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • алтанбагана
    манай ардчилсан нам 5 сарын 31 нд суртачилгаа эхэлсэн шүү
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025