“Нарантуул зах” гэхээр хүн бүрт Ч.Сайхансамбуу гэгч “эрхэм” санагдана. Монгол орон социалист тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжиж ёстой л “Хөлтэй нь хөлхөж, Хөлгүй нь мөлхдөгийн адил”-аар хүн бүр ганзагын наймаанд явж эхлэх тэр л цагаас аавын хүүгийн аз одын нар гийж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.Ийнхүү бор зүрхээрээ зүтгэж Монголын толгой баян цаашлаад УИХ-ын гишүүн, төрийн түшээ хэмээх эрхэм алдрыг хүртээд өдгөө хүрсэн билээ. Гэтэл “Монголчуудын тамын тогооны үлгэр”-ээр дахин сонгогдохын тулд нэг тойргоос нэр дэвшиж гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хоёрын хэрүүлийн алим эхэлсэн аж. Сонгогдсон тойрогтоо нэлээдгүй ажил хийсэн,бас чамгүй хууль санаачилсан гээд мань хашир дахин сонгогдоно гээд хаадгар байтал журмын нөхөр нь УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Оюунхорол нартай хуйвалдаад “Далаар нь мад тавьчихсан”-д Ч.Сайхансамбуу их л гомдоллож даанч бие даан нэр дэвших хугацаа өнгөрчихлөө гэж амаа барьсан сурагтай. Ч.Сайхансамбуугийн гомдол
“Нарантуул зах” гэхээр хүн бүрт Ч.Сайхансамбуу гэгч “эрхэм” санагдана. Монгол орон социалист тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжиж ёстой л “Хөлтэй нь хөлхөж, Хөлгүй нь мөлхдөгийн адил”-аар хүн бүр ганзагын наймаанд явж эхлэх тэр л цагаас аавын хүүгийн аз одын нар гийж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.Ийнхүү бор зүрхээрээ зүтгэж Монголын толгой баян цаашлаад УИХ-ын гишүүн, төрийн түшээ хэмээх эрхэм алдрыг хүртээд өдгөө хүрсэн билээ. Гэтэл “Монголчуудын тамын тогооны үлгэр”-ээр дахин сонгогдохын тулд нэг тойргоос нэр дэвшиж гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хоёрын хэрүүлийн алим эхэлсэн аж. Сонгогдсон тойрогтоо нэлээдгүй ажил хийсэн,бас чамгүй хууль санаачилсан гээд мань хашир дахин сонгогдоно гээд хаадгар байтал журмын нөхөр нь УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Оюунхорол нартай хуйвалдаад “Далаар нь мад тавьчихсан”-д Ч.Сайхансамбуу их л гомдоллож даанч бие даан нэр дэвших хугацаа өнгөрчихлөө гэж амаа барьсан сурагтай.
Сэтгэгдэл байхгүй байна