Шинэ Монголын цээж баячууд гэж нэг ойлголт байнаа. Уул уурхай юм уу улс төрөөс гэнэт баяжсан эрхмүүдийг энэ бүлэгт хамруулж болно. Харин шинэ Монголын залуу гэвэл арай өөр. Цэвэр өөрийн хүч чадал, боловсрол, чадвараар орон зайгаа тодорхойлж, нийгмийн салбарт удирдах ажил хийн дайтаж яваа залуу “дайчид”. Тэдний нэг нь Т.Буян-Ундрах хэмээх энэ залуу захирал. Хөдөө төрж өссөн залуу их сургуульд байхдаа Ц.Балдорж агсаны туслахаар ажиллаж байсан бөгөөд чухам энэ үедээ л бизнесийн, амьдралын их ухаанд суралцсан гэдэг. Чадалтай сэтгүүлчээс гадна сүйхээ, гүйлгээ ухаантай бизнесмэн байсан Ц.Балдорж агсан энэ залуугийн амьдралын замыг залж, заасан гэхэд хилсдэхгүй. Туслахаар нь ажиллаж байгаад Солонгос руу ажиллах хүч гаргах багт нь багтаж хангүг улсыг зорьсон тэрээр тэндээ зочид буудлын менежмэнтээр сургууль төгссөн түүхтэй. Харин эх орондоо эргэж ирээд мэргэжлээсээ тэс ондоо автомашины зах зээлд мэдлэг боловсролоо зориулах болсон нь АПУ-гийн П.Батсайхан ноёнтонтой ойр дотно нөхөрлөдөг байснаас үүдэлтэй гэнэ. Өдгөө тэрээр “Хьюндай моторс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Үзэсгэлэнт гэргийг нь Одонтуяа гэдэг бөгөөд хосууд Солонгост суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Өвлийн утаанаас дайжихдаа хүүхэдтэйгээ Солонгост өвлийг өнгөрүүлээд ирсэн Одонтуяа хатагтай брэндийн үнэ цэнийг мэддэг, зөв утгаар нь хэрэглэдэг дэгжин бүсгүйчүүдийн нэг. Хүн хүнийхээ дэмэнд зөв сайхан амьдарч болдгийн нэгэн сайхан жишээ, бахархам түүх ч гэж болохоор түүхийн эзэн бизнесмэн залуу эрийг танилцуулахад ийм байна. Түүнд улам их амжилт хүсье. Шинэ Монгол
Шинэ Монголын цээж баячууд гэж нэг ойлголт байнаа. Уул уурхай юм уу улс төрөөс гэнэт баяжсан эрхмүүдийг энэ бүлэгт хамруулж болно. Харин шинэ Монголын залуу гэвэл арай өөр. Цэвэр өөрийн хүч чадал, боловсрол, чадвараар орон зайгаа тодорхойлж, нийгмийн салбарт удирдах ажил хийн дайтаж яваа залуу “дайчид”. Тэдний нэг нь Т.Буян-Ундрах хэмээх энэ залуу захирал. Хөдөө төрж өссөн залуу их сургуульд байхдаа Ц.Балдорж агсаны туслахаар ажиллаж байсан бөгөөд чухам энэ үедээ л бизнесийн, амьдралын их ухаанд суралцсан гэдэг. Чадалтай сэтгүүлчээс гадна сүйхээ, гүйлгээ ухаантай бизнесмэн байсан Ц.Балдорж агсан энэ залуугийн амьдралын замыг залж, заасан гэхэд хилсдэхгүй. Туслахаар нь ажиллаж байгаад Солонгос руу ажиллах хүч гаргах багт нь багтаж хангүг улсыг зорьсон тэрээр тэндээ зочид буудлын менежмэнтээр сургууль төгссөн түүхтэй. Харин эх орондоо эргэж ирээд мэргэжлээсээ тэс ондоо автомашины зах зээлд мэдлэг боловсролоо зориулах болсон нь АПУ-гийн П.Батсайхан ноёнтонтой ойр дотно нөхөрлөдөг байснаас үүдэлтэй гэнэ. Өдгөө тэрээр “Хьюндай моторс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Үзэсгэлэнт гэргийг нь Одонтуяа гэдэг бөгөөд хосууд Солонгост суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Өвлийн утаанаас дайжихдаа хүүхэдтэйгээ Солонгост өвлийг өнгөрүүлээд ирсэн Одонтуяа хатагтай брэндийн үнэ цэнийг мэддэг, зөв утгаар нь хэрэглэдэг дэгжин бүсгүйчүүдийн нэг. Хүн хүнийхээ дэмэнд зөв сайхан амьдарч болдгийн нэгэн сайхан жишээ, бахархам түүх ч гэж болохоор түүхийн эзэн бизнесмэн залуу эрийг танилцуулахад ийм байна. Түүнд улам их амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна