Найз хэвээрээ

Дэлхийн 1-р дайны үед байлдаж явсан Англи цэрэг хамгийн сайн  найзыгаа их бууны бөмбөгөнд оногдохыг харжээ. Бүх цэргүүд ухрах тушаал аваад батал өнөөх цэрэг дайсны нутаг дээр шархдан унасан найзыгаа авч ирэх зөвшөөрлийг дэслэгчээсээ хүсжээ. Дэслэгч зөвшөөрөл олгохдоо “Заавал тэгэх шаардлагагүй. Найз чинь үхсэн ч байж магадгүй. Чи ч гэсэн үхэж мэднэ” гэж анхааруулжээ. Цэрэг эр дэслэгчийнхээ өгсөн анхаарлыг ч тоолгүй унаж, бүдрэн явсаар найзыгаа арайхийн мөрлөн авч ирэв. Ингэж явахдаа цэрэг бууны суманд оногдов. Тэднийг хүлээж байсан дэслэгч, хоёр цэргийг аюулгүй газар хүргэснийхээ дараа найзыг нь үхсэн байхыг нь мэджээ. Тэгээд “Найз чинь үхсэнд харамсаж байна.   Гэхдээ би чамд анхааруулсан биз дээ. Одоо чи ч гэсэн хүнд шархадчихлаа” гэхэд цэрэг “Би таны анхааруулгыг зөрчсөндөө огтхон ч харамсахгүй байна… Хэзээ ч харамсахгүй… Учир нь тэр намайг очиход амьд байсан. Тэгээд тэр надад “Жим найз минь, чи намайг хэзээ ч ганцааранг нь орхихгүй гэдгийг мэдэж байсан” гэж хэлсэн… Би түүний найз хэвээрээ үлдсэндээ хэзээ ч харамсахгүй” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025