Д.Дондог ялагдлаа

Энэ эрхмийн хувьд чив чимээгүйхэн дөрвөн жилийг ардаа үдэж буй гишүүдийн төлөөлөл гэхэд болно. Гэхдээ хийж бүтээсэн энэ тэр гавьяа байхгүй ч парламентид хааяа хатуухан үг хэлчихдэг хашир бурхинуудын нэг гэнэ лээ. Уг нь Д.Дондог гишүүнийг МАН-ынхан өмнөө барих хашир, туршлагатай эрхмүүдийн тоонд багтаадаг ч энэ удаа түүнийг бараг л намаасаа жийчихсэн гэхэд болно. Учир нь түүнийг жагсаалтаар орох 28 азтаны хамгийн сүүлд эрэмбэлсэн болохоор найдвар байхгүй гэдэг нь тодорхой. МАН-ынхан бүх суудлыг авч ялалт байгуулна гэвэл үлгэрийн далай болно. Тийм тэнэг юм ч гэж юу байхав. Тэгэхээр энэ хүнийг МАН зүгээр л чихрээр хүүхэд хуурахтай адилхан дөнгөчихөж байгаа бололтой.  Нэг ёсондоо түүнийг яаж зүгээр хаячих билээ хөөрхий минь гэж ирээд л худлаа үнэн жагсаалтаар оруулсан хэрэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025