Сүүлийн үед манай дэлгэцийн урлагийг эзэгнэж байгаа “Солонгос кино”-нууд манай бүх телевизээр гарч байгаа.
Савангийн дуурь гэгдэх гэр бүлийн хэрүүл, эмгэнэлтэй амьдралыг харуулсан олон ангит кинонуудыг манайхан хөгшин залуугүй үздэг болоод удаж байгаа билээ. Яагаад тэгж их шимтэж үзээд байгаа бол гэхээр савангийн дуурь маань үнэхээр найруулаг сайтай маш сайн тоглож үзэгчийн анхаарлыг татаж байдаг гэдэг. Нөгөөтэйгээр тэдний өмссөн хувцас, үсний засалт, нүүр будалтандаа маш их анхаардагт учир утгатай байдаг нууц биш. Нүүр будалт үс засалтанда маш их анхаардаг ялангуяа эмэгтэй жүжигчдийн өнөөгийн үс засалтыг нь танилцуулж байна. 2012 оны судалгаагаар Солонгос бүсгүйчүүдийн дийлэхн нь үсээ богиноор засуулсан судалгаа гарсан байна. Хархад энгийн мөртлөө үсний өнгө нүүрний хэлбэртээ маш сайн зохицуулж засуулдаг гэдгээрээ ялгардаг билээ. Мэдээж чийглэг уур амьсгалтай орон болоод охид бүсгүйчүүдийнх нь арьс тунгалаг байхаас аргагүй. Тэгээд ч тэд өнгө өнгөөр сар бүр үсээ будаж гадаад төрхөндөө дэндүү анхаардаг гэдэг.Жүжигчин бүсгүйчүүд сар бүр өдөр тутам л үсний засалтаа өөрчилж байдаг гэнэ шүү. Хамгийн гол нь тэд сүүлийн үед урт үснээс татгалзаж дунд зэргийн буюу богино үсийг илүүд үзээд байгаа гэнэ.











Сэтгэгдэл байхгүй байна