УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Өчигдөр МАН-ынхан УИХ-д нэр дэвших эрхмүүдээ сонгосон. Бурханы ивээлээр буюу бусад нөхөд нь амжилт гаргавал шууд УИХ-д гулгаад орох азтануудын эхний 10-т Д.Сарангэрэл бүсгүй жагсаж олны нүдийг орой дээр нь гаргав. Их хуралд суух нь тодорхой  болсон энэ бүсгүй МАН-ын ХХYI их хурлаар Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн болж, МАН-ыг Социнтернд шинэ нэрээр бүртгүүлэхэд ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй хамт Францад очиж байсан гээд л МАН-д хамгийн түргэн шат ахиж буй хүүхнүүдийн нэг.  Ямартаа ч ТВ 5 телевизээ хөсөр хаян байж намын нарийн бичгийн дарга болсон Сараа авхайг ирэх сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвших гэж байгаа талаар дуулдаж байсан ч ийнхүү УИХ-ын гишүүн болох үүдээ өчигдөр нээгээд авав бололтой. харин айдаггүйгээ авдартаа хийсэн энэ авхайг гишүүн болоод юу хийхийг нь харж л байхаас даа.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025