“Сандэй” группийн шинэ ач Солонгосын “Ча”-д мэндэлнэ

Нэгэн цагт “Женко” Х.Баттулга хамрын ханиадыг Бээжинд эмчлүүлдэг гэж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан бол өдгөө цагт хөрөнгөлөг эрхмүүд Бээжинг алгасаж хангүг улсын эмч нарт эрүүл мэндээ даатгах болсон нь гайхах зүйл биш болжээ. С.Жавхлан эхнэрээ араг түшүүлж, бууцан дээр төрүүлнэ гэж зөрүүдэлж суухад дээдсийн баян хатагтай нар Солонгосын “Ча” хэмээх эмнэлэгт төрж, шинэ хүнээ өлгийдөх нь нэг ёсны моод болоод байна. Оны өмнөхөн “Камертон” Эбагийн гэргий тус эмнэлэгт 12 мянган ам.долларын өртгөөр 4 дэхь охиноо тэвэрсэн бол энэ удаад “Сандэй” группийн өв залгамжлагч Б.Тэмүүжингийн гэргий Г.Анар Солонгосыг зорилоо. Хатагтай Г.Анарын тухайд дээдсийн дэгжин бас ч гэж чанга бэрүүдийн нэг бөгөөд “Сандэй” группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзийн гарын таван хуруу мэт хүүхдүүдийнх нь дундах хүү, группийнхээ гадаад харилцааг хариуцдаг Б.Тэмүүжин хүүгийнх нь гэргий. Гадаад дотоодод олонч дээд сургууль дүүргэсэн бэрдээ хадмууд нь тун ч их найдлага тавьдаг бөгөөд хотын төвд сүндэрлэж буй Peace tower –ээ толгой даан хариуцдаг гэнэ лээ. Хосуудын хувьд хуримлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд ирэх 5-р сард мэндлэх шинэ хүнээ өлгийдөж авахаар хамтдаа хангүг улсын зүг хөлгийн жолоо залсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • алтанбагана
    яагаад вэ 1 дэх өдөр сандэйе палаза амардаг гэж үү
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • uudsuu
    gants l amidrah yum hoino doo saihan l bdag bhda
    2012 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025