Британийн Bee Gees хамтлагийн алдарт дуучин таалал төгслөө.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хорт хавдартай тэмцэж байсан алдарт дуучин маань өвчний
улмаас таалал нас барсан байна.. Тэрээр 1970 онд Британийн төдийгүй дэлхий дахиныг шуугиулж
байсан ах дүүгийн хамтлагын дуучин байсан билээ. Түүний ихэр болох хамтлагийн
гишүүн Морис 2003 онд зүрхний шигдээсээр, хамгийн бага дүү болох Энди 1988 онд
тус тус таалал төгссөн байсан байна. 1958 онд эцэг эхээ дагаж
Ангилаас Австрал
руу яваад 1967 онд Англид буцаж ирсэн байна. Ах дүүгээрээ хамтлаг байгуулж
алдарын тавцанд хүрч чадсан ах дүү нар хоорондоо тун ижилхэн ялгагдахааргүй
байсан гэдэг. Тэдний дуулсан дуу, гаргасан цомог нь тухайн үедээ толгой цлхиж
байсан бөгөөд Bee Gees хамтлагийн дуугаар алдарт хүрсан дуучид олон байдаг аж.
Түүний шүтэн бишрэгчид нь Facebook -р
дамжуулан гашуудал илэрхийлсэн байна. Амьдралын эцсийн мөч хүртлээ гэр бүлийнхэнтэйгээ
хамт байсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна