Сонгуулийн чимээ хаяанд ирсэн энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нууц эзэд хэн болох талаар бид чих тавилаа. Тун ч сонирхолтой дүр зураг эндээс ажиглагдах вий.
MNB Монголын үндэсний олон нийтийн телевиз хэмээх тодотголтой ууган телевиз хууль журмаараа хэн нэгэн хувь хүн эсвэл нам, улс төрийн хүчний дуу хоолой, өмч байж болохгүй. Реклам ч явах хориотой. Энэ их айлыг Б.Наранбаатар хэмээх эрхэм удирддаг. Угшлыг нь хөөвөл ардын нам хавьцаа эргэлдэнэ. Улс төрд ч санаатай гэгддэг.
TV5 Монголын анхны интернет телевиз гэгддэг энэ их айлыг үүсгэн байгуулагч нь Д.Сарангэрэл хатагтай. Цагтаа Үндэсний телевизийн нүүрийг тахалж явсан сэтгүүлч бүсгүй МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг. Өдгөө намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй. ТВ 5-ыг анх байгуулагдаж байхад Н.Энхбаяр дарга, Ц.Нямдорж сайд нарын нэрс дуулддаг байсан ч Д.Сарангэрэл хатагтайн өмч гэж явдаг.
BTV Бизнес мэдээллийн хэмээх тодотголтой тус телевизийг үүсгэн байгуулагч нь ТВ9-ийн продюссер асан Энхбат агсан. Хөрөнгө оруулалтын талыг тухайн үед хотын даргаар ажиллаж байсан, өдгөөгийн Их хурлын гишүүн “алиман хацарт” Ц.Батбаяр гаргаж байв. Энхбат агсан өөд болсны дараа BTV телевизийг эзэмшигч сэтгүүлч Б.Баянжаргал хэмээх залуухан бүсгүй удирдах болсон. Хамгийн гайхалтай нь ердөө хэдхэн сарын өмнө алимаа дарга Б.Баянжаргал захирлыг ажлаас нь халж, телевизийг нь булааж аван өөр хүний нэр дээр шилжүүлсэн хэрэг явдал тус телевиз дээр өрнөж, цагдаа шүүхдээ хүртэл тулаад буй сураг байгаа. Сонгуулийн сургаар эрх мэдэл, албан тушаалаараа далайлган Б.Баянжаргал бүсгүйд эр, бяр гаргасан энэ үйлдлийг эергээр хүлээж авах хэвлэлийнхэн лав байхгүй байгаа. Эзэн нь солигдсон BTV-ын лого шинэчлэгдэхдээ алим дээр “В” үсэг тавьсан дүрсээр өөрчлөгдсөн нь алимаа дарыгн амбиц гэж ёжлох хүмүүс олон болж Ингэхэд Ц.Батбаяр дарга энэ хавар ихээхэн барцадтай байгаа нь хотын мээр байхдаа “Өргөө” кинотеатрыг хууль бусаар хувьчилсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол тус кинотеатрыг хувьчилж авсан “Содмонгол”-ын Ц.Анандбазар, “мөөмтэй пионер” гэгддэг Н.Болормаа нар ч давхар шалгагдах ёстой.
ШИНЭ ДЭЛХИЙ
Мөн л сонгуулийн жил төрсөн тус телевизийн захирал нь Уртнасан хэмээх бүсгүй бий. Харин хөрөнгө оруулагч нь МАН-ынхан гэнэ лээ. Тодруулбал, намын генсек У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар гэдэг.
UBS Анх 1992 онд нийслэл хотын телевиз хэмээгдэн төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж байсан энэ телевизийн анхны нэр нь Өлзий. Хожим сэтгүүлч, хөгжмийн зохиолч Л.Балхжав хувьчилж авсанаар энэ эрхмийнх болсон. Ерөнхийдөө нийслэлийн удирдлагад хэн гарна, тэдний дуу хоолой болдог.
Боловсрол Саявтархан байгуулагдсан уг телевиз уг нь бас л гадны төсөл, хандиваар орж ирсэн гэдэг. Ард олонд боловсрол олгох зорилготой. Өдгөө “Бодь” группийнх болсон. АН-ын хүчтэй лидерүүд болох ах дүү Лу.Болд, Лу.Болдхуяг, М.Зоригт, “Голомт”-ын Д.Баясгалан нар “Бодь” группийн эзэд. Монголдоо анхдагч гэж болох мэдээллийн агентлаг “News”-ийг хөрөнгө оруулан байгуулсан. Өдгөө энэ агентлагийн мэдэлд “Боловсрол” телевизээс гадна дагуул кабелийн сувгууд болох Movie box, Sport box, Music box зэрэг сувгууд, “Ардын эрх” сонин, news.mn сайт, сүүлд худалдаж авсан “Eagle news” телевиз багтаж байна. Агентлагийг ерөнхийд нь баздаг хүн нь хэмээх залуухан эр байдаг.
Шууд:
Нийтлэлч, пиарчин Д.Болдхуягийн нөхдийн хамт үүсгэн байгуулсан тус телевиз сайттайгаа сар гаруйхны өмнө зарагдсан. Олонх нь MCS худалдаж авсан гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Ховдын фракцийнхан авсан хэмээн жиг жуг хийж байгаа. Гэрээнд гарын үсэг зурж худалдаж авсан хүн нь ХХБ-ын захирлаар ажиллаж байсан Мөнхбат хэмээх эр гэнэ. Харин худалдаж авахдаа MCS-ээс мөнгө зээлсэн тухай баттай эх сурвалж ярилаа. Ер нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд “Өдрийн сонин” тэргүүтэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг.
NBS Цацагдаад удаагүй тус телевизийг сэтгүүлч Наранбаатар удирддаг. Ямартай л NBS гэдэг нь Наранбаатар гэдэг нэрний товчлол гэж байхав. Үнэндээ сонгуулийн жил мэндэлсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь АН-ынхан.
ШОНХОР
Эх орноо “Ажнай”-д зарчихаад Д.Батбаяр дахин нэг телевиз байгуулсан нь энэ. Эрхэм сумоч телевизийн амтанд орсноо, ашигтайг нь мэдэрсэнээ нэгэнтээ ам алдаад авсан.

ЗА
Мөн л оны өмнөхөн анхны эфирээ нээсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ. Захирлаар нь эрхэм гишүүний хүү Одбаяр ажилладаг.
Эх орон
Сумоч гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын үүсгэн байгуулсан энэ телевиз он гараад “Ажнай” Д.Бат-Эрдэнэд зарагдаж, захирлаар нь Өглөө хөтөлбөрийн Гэрэлээ ажиллаж байсан. Харин саяхан дахин зарагдаж, “Мон-Уран”-ы Б.Наранхүү худалдаж авсан гэнэ лээ.
АРД
Шинэ он гарсаар кабелиар туршилтаа цацаж эхэлсэн АРД телевизийг анзаарсан хүн нь тун ховор болов уу. Хөрөнгө оруулагч нь “Буян” Жагаа, захирал нь түүний төрсөн дүү Б.Цогтсайхан.
25tv Монголын анхны ардчилсан телевиз гэгддэг 25-р сувагийн эзэд нээрээ л ардчилсан гэмээр. Нэг талаас Ц.Балдорж агсан, экс ерөнхийлөгч Н.Багабанди нарын хөрөнгө, нөгөө талаас эрхэм гишүүн З.Алтай тэргүүтэн ардчилсан үзэтнүүдийн хөрөнгө энэ телевизэд бий. Өнгөрсөн сонгуулиар бие дааж гарсан З.Алтай гишүүн уг нь ардчиллын үнэнч фен ч гэлээ үзэл бодол, үнэт зүйлгүй болсон АН-д тун ч таагүй хандах болсон нь аргагүй.
Tv9 Төрөлх намаасаа өрх тусгаарлаж, түүнийхээ шанд “аав”-ынд морилоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын өмч. Тухайн үед шашны шугамаар хандив гэгдэж орж ирсэн бурханы тодотголт телевизийг хууль бусаар авсан хэмээн Н.Энхбаяр даргыг буруутгах нэг шалтгаан болсон. Анхны даргаар нь МАХН-ын нарийн бичгийн дарга Удвал хатагтайн төрсөн дүү, сэтгүүлч Дуламсүрэн ажиллаж байсан бол өдгөө сэтгүүлч Ц.Энхбат толгойлж буй.
Etv Өнгөрсөн жил нэвтрүүлэг нь цацагдаж, оройхон гарч, ширүүхэн дайрсан ETV Ноён зууч, Мистер пиццагаар бизнест хөл тавьсан Ч.Даваабаяр хэмээх эрхмийнх. Түүний мэдэлд Инфо ТВ, Хот ньюс программын сэтгүүл ч бий. Энэ бүхний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байдаг, гол хөрөнгө оруулагч нь гэх яриа байдаг. Үнэний ортой биз. Экс ерөнхийлөгчийг баривчилсан үйл явдлын дараа ТВ9-тэй хамтарч нэг төсөл эхлүүлсэнээс гадна мэдээлэл нь ч адилхан байсан нь хэн хүнд илт анзаарагдана лээ.
C1 “Женко” овогт эрхэм гишүүн Х.Баттулгын телевиз. Захирлаар нь эрхэм гишүүний Сингапур андуудын нэг Бен Мойл хэмээх эр ажилладаг. Женкогийн мэдэлд “Ардчилал”, “Монголын мэдээ” сонин зэрэг багтдаг.
Tv8 Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх хэмээх эрхэм тус телевизийн эзэн нь. Өдгөө ГХЯ-нд газрын даргын албатай, өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймгаас их хуралд нэр дэвшсэн түүний мэдэлд Сэрүүлэг сонин, TV8 телевизээс гадна FM104 байдаг. Түүнийг телевизээ байгуулж байх үед Н.Энхбаяр ёстой улсын хааны суудалд заларч байсан үе, О.Цолмон хатагтай ноён С.Баярмөнхтэй туйлын ойр дотно байж хөрөнгө оруулсан гэх дэл сул яриа тэнүүчилдэг байлаа.
MNB Монголын үндэсний олон нийтийн телевиз хэмээх тодотголтой ууган телевиз хууль журмаараа хэн нэгэн хувь хүн эсвэл нам, улс төрийн хүчний дуу хоолой, өмч байж болохгүй. Реклам ч явах хориотой. Энэ их айлыг Б.Наранбаатар хэмээх эрхэм удирддаг. Угшлыг нь хөөвөл ардын нам хавьцаа эргэлдэнэ. Улс төрд ч санаатай гэгддэг. TV5 Монголын анхны интернет телевиз гэгддэг энэ их айлыг үүсгэн байгуулагч нь Д.Сарангэрэл хатагтай. Цагтаа Үндэсний телевизийн нүүрийг тахалж явсан сэтгүүлч бүсгүй МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг. Өдгөө намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй. ТВ 5-ыг анх байгуулагдаж байхад Н.Энхбаяр дарга, Ц.Нямдорж сайд нарын нэрс дуулддаг байсан ч Д.Сарангэрэл хатагтайн өмч гэж явдаг.
BTV Бизнес мэдээллийн хэмээх тодотголтой тус телевизийг үүсгэн байгуулагч нь ТВ9-ийн продюссер асан Энхбат агсан. Хөрөнгө оруулалтын талыг тухайн үед хотын даргаар ажиллаж байсан, өдгөөгийн Их хурлын гишүүн “алиман хацарт” Ц.Батбаяр гаргаж байв. Энхбат агсан өөд болсны дараа BTV телевизийг эзэмшигч сэтгүүлч Б.Баянжаргал хэмээх залуухан бүсгүй удирдах болсон. Хамгийн гайхалтай нь ердөө хэдхэн сарын өмнө алимаа дарга Б.Баянжаргал захирлыг ажлаас нь халж, телевизийг нь булааж аван өөр хүний нэр дээр шилжүүлсэн хэрэг явдал тус телевиз дээр өрнөж, цагдаа шүүхдээ хүртэл тулаад буй сураг байгаа. Сонгуулийн сургаар эрх мэдэл, албан тушаалаараа далайлган Б.Баянжаргал бүсгүйд эр, бяр гаргасан энэ үйлдлийг эергээр хүлээж авах хэвлэлийнхэн лав байхгүй байгаа. Эзэн нь солигдсон BTV-ын лого шинэчлэгдэхдээ алим дээр “В” үсэг тавьсан дүрсээр өөрчлөгдсөн нь алимаа дарыгн амбиц гэж ёжлох хүмүүс олон болж Ингэхэд Ц.Батбаяр дарга энэ хавар ихээхэн барцадтай байгаа нь хотын мээр байхдаа “Өргөө” кинотеатрыг хууль бусаар хувьчилсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол тус кинотеатрыг хувьчилж авсан “Содмонгол”-ын Ц.Анандбазар, “мөөмтэй пионер” гэгддэг Н.Болормаа нар ч давхар шалгагдах ёстой.
ШИНЭ ДЭЛХИЙМөн л сонгуулийн жил төрсөн тус телевизийн захирал нь Уртнасан хэмээх бүсгүй бий. Харин хөрөнгө оруулагч нь МАН-ынхан гэнэ лээ. Тодруулбал, намын генсек У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар гэдэг.
UBS Анх 1992 онд нийслэл хотын телевиз хэмээгдэн төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж байсан энэ телевизийн анхны нэр нь Өлзий. Хожим сэтгүүлч, хөгжмийн зохиолч Л.Балхжав хувьчилж авсанаар энэ эрхмийнх болсон. Ерөнхийдөө нийслэлийн удирдлагад хэн гарна, тэдний дуу хоолой болдог.
Боловсрол Саявтархан байгуулагдсан уг телевиз уг нь бас л гадны төсөл, хандиваар орж ирсэн гэдэг. Ард олонд боловсрол олгох зорилготой. Өдгөө “Бодь” группийнх болсон. АН-ын хүчтэй лидерүүд болох ах дүү Лу.Болд, Лу.Болдхуяг, М.Зоригт, “Голомт”-ын Д.Баясгалан нар “Бодь” группийн эзэд. Монголдоо анхдагч гэж болох мэдээллийн агентлаг “News”-ийг хөрөнгө оруулан байгуулсан. Өдгөө энэ агентлагийн мэдэлд “Боловсрол” телевизээс гадна дагуул кабелийн сувгууд болох Movie box, Sport box, Music box зэрэг сувгууд, “Ардын эрх” сонин, news.mn сайт, сүүлд худалдаж авсан “Eagle news” телевиз багтаж байна. Агентлагийг ерөнхийд нь баздаг хүн нь хэмээх залуухан эр байдаг.
Шууд:Нийтлэлч, пиарчин Д.Болдхуягийн нөхдийн хамт үүсгэн байгуулсан тус телевиз сайттайгаа сар гаруйхны өмнө зарагдсан. Олонх нь MCS худалдаж авсан гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Ховдын фракцийнхан авсан хэмээн жиг жуг хийж байгаа. Гэрээнд гарын үсэг зурж худалдаж авсан хүн нь ХХБ-ын захирлаар ажиллаж байсан Мөнхбат хэмээх эр гэнэ. Харин худалдаж авахдаа MCS-ээс мөнгө зээлсэн тухай баттай эх сурвалж ярилаа. Ер нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд “Өдрийн сонин” тэргүүтэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг.
NBS Цацагдаад удаагүй тус телевизийг сэтгүүлч Наранбаатар удирддаг. Ямартай л NBS гэдэг нь Наранбаатар гэдэг нэрний товчлол гэж байхав. Үнэндээ сонгуулийн жил мэндэлсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь АН-ынхан.
ШОНХОРЭх орноо “Ажнай”-д зарчихаад Д.Батбаяр дахин нэг телевиз байгуулсан нь энэ. Эрхэм сумоч телевизийн амтанд орсноо, ашигтайг нь мэдэрсэнээ нэгэнтээ ам алдаад авсан.

ЗА
Мөн л оны өмнөхөн анхны эфирээ нээсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ. Захирлаар нь эрхэм гишүүний хүү Одбаяр ажилладаг.
Эх оронСумоч гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын үүсгэн байгуулсан энэ телевиз он гараад “Ажнай” Д.Бат-Эрдэнэд зарагдаж, захирлаар нь Өглөө хөтөлбөрийн Гэрэлээ ажиллаж байсан. Харин саяхан дахин зарагдаж, “Мон-Уран”-ы Б.Наранхүү худалдаж авсан гэнэ лээ.
АРД Шинэ он гарсаар кабелиар туршилтаа цацаж эхэлсэн АРД телевизийг анзаарсан хүн нь тун ховор болов уу. Хөрөнгө оруулагч нь “Буян” Жагаа, захирал нь түүний төрсөн дүү Б.Цогтсайхан.
25tv Монголын анхны ардчилсан телевиз гэгддэг 25-р сувагийн эзэд нээрээ л ардчилсан гэмээр. Нэг талаас Ц.Балдорж агсан, экс ерөнхийлөгч Н.Багабанди нарын хөрөнгө, нөгөө талаас эрхэм гишүүн З.Алтай тэргүүтэн ардчилсан үзэтнүүдийн хөрөнгө энэ телевизэд бий. Өнгөрсөн сонгуулиар бие дааж гарсан З.Алтай гишүүн уг нь ардчиллын үнэнч фен ч гэлээ үзэл бодол, үнэт зүйлгүй болсон АН-д тун ч таагүй хандах болсон нь аргагүй.
Tv9 Төрөлх намаасаа өрх тусгаарлаж, түүнийхээ шанд “аав”-ынд морилоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын өмч. Тухайн үед шашны шугамаар хандив гэгдэж орж ирсэн бурханы тодотголт телевизийг хууль бусаар авсан хэмээн Н.Энхбаяр даргыг буруутгах нэг шалтгаан болсон. Анхны даргаар нь МАХН-ын нарийн бичгийн дарга Удвал хатагтайн төрсөн дүү, сэтгүүлч Дуламсүрэн ажиллаж байсан бол өдгөө сэтгүүлч Ц.Энхбат толгойлж буй.
Etv Өнгөрсөн жил нэвтрүүлэг нь цацагдаж, оройхон гарч, ширүүхэн дайрсан ETV Ноён зууч, Мистер пиццагаар бизнест хөл тавьсан Ч.Даваабаяр хэмээх эрхмийнх. Түүний мэдэлд Инфо ТВ, Хот ньюс программын сэтгүүл ч бий. Энэ бүхний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байдаг, гол хөрөнгө оруулагч нь гэх яриа байдаг. Үнэний ортой биз. Экс ерөнхийлөгчийг баривчилсан үйл явдлын дараа ТВ9-тэй хамтарч нэг төсөл эхлүүлсэнээс гадна мэдээлэл нь ч адилхан байсан нь хэн хүнд илт анзаарагдана лээ.
C1 “Женко” овогт эрхэм гишүүн Х.Баттулгын телевиз. Захирлаар нь эрхэм гишүүний Сингапур андуудын нэг Бен Мойл хэмээх эр ажилладаг. Женкогийн мэдэлд “Ардчилал”, “Монголын мэдээ” сонин зэрэг багтдаг.
Tv8 Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх хэмээх эрхэм тус телевизийн эзэн нь. Өдгөө ГХЯ-нд газрын даргын албатай, өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймгаас их хуралд нэр дэвшсэн түүний мэдэлд Сэрүүлэг сонин, TV8 телевизээс гадна FM104 байдаг. Түүнийг телевизээ байгуулж байх үед Н.Энхбаяр ёстой улсын хааны суудалд заларч байсан үе, О.Цолмон хатагтай ноён С.Баярмөнхтэй туйлын ойр дотно байж хөрөнгө оруулсан гэх дэл сул яриа тэнүүчилдэг байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна