Сингапурт ажилладаг монгол хүн казинод залилан хийж, эх орныхоо нэрийг гутааж байна

Өнөөдрийн буюу 2012 оны 5 сарын 23 өдрийн Singapore Straits Times сонин дээр тэнд ажилладаг монгол хүн “Marina Bay Sands” казинод покер тоглож байгаад казиногийн дилерийг залилах үйлдэл хийж 4.000 сингапур доллараар торгуулсан тухай мэдээлэл гарчээ.

Сингапурт ажилладаг “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн захирал, 44 настай Хорлоогийн Халиун гэгч энэ эр дээрх хэргийг үйлдсэн байна. Тэрээр энэ оны 3-р сарын 14-ний өдөр гурван картны покер тоглож байхдаа дилерийг хөзрөө дэлгэсний дараа өөрийн тавьсан бооцоон дээр нэмж тавихыг оролджээ. Энэ нь нэг бус удаагийн үйлдэл гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний хуульч өчигдөр болсон шүүх хурал түүнийг тухайн хэргээ үйлдэхдээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан тул … хэмээн тайлбарласан байна.
Өмнө нь яруу найрагч, өдгөө “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж буй Ж.Мөнхбат тэргүүтэй манайхан Солонгосын казинод нүд болтлоо шившгээ дэлгэж байсан гашуун түүх бий. Тэгвэл энэ удаад Х.Халиун гэгч энэ эр ийн манаргаж явна. Энэ бүхний эцэст Х.Халиуны бус бидний монголын нэр гарна шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • anu
    uneheer luivarchin ym daa ichmeer ym jinhene shivsheg ym
    2012 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zochin
    ene ugaasaa luivarchin etgeed shyy dee Mongoliin holog ongotsnii byrtgeliin hamag mongiig zalilan avch baigaa hyn dee
    2012 оны 05 сарын 25 | Хариулах
  • zail muuu hulgachaa sdaa yuma
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • mongol
    Mongol hemeen negen ner bidnii zurhedn tsohiloostoi gej Haliunii tani ner bish buhel buten ulsiin min ner sevtdeg gedgiig ene delhiigeer tenej yavaa mglchuud medmeer l yumda
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025