УИХ-ын сонгууль хаяанд ирж намууд нэр дэвшигчдээ тодруулахаар өдөр гөнөгүй хуралдаж зарим нэг нь гулсчих нууцхан мөрөөдөл тээсээр сууна. Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган өчигдөр болж ирэх сонгуульд хүч үзэх эрхмүүдээ тодруулсан гэнэ. Сонирхолтой нь намын жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлэхээр болж УИХ-ын гишүүн Ч.Улаан, гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар араас бичигдэхээр болсон сурагтай. Мөн Н.Энхбаярын хүү Э.Батшугар, өмгөөлөгч О.Баасанхүү, эдийн засагч Ч.Хурц, С.Авирмэд гэх мэт янз бүрийн л хүмүүс энэ намаас ирэх сонгуульд азаа үзэхээр нэрээ дэвшүүлж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт, гавьяат жүжигчин С.Жавхлан Увс аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан аймагт, гавьяат тамирчин З.Ойдов, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба нар Өвөрхангай аймагт, эдийн засагч Н.Дашзэвэг Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Н.Энхбаяр жагсаалтаар
УИХ-ын сонгууль хаяанд ирж намууд нэр дэвшигчдээ тодруулахаар өдөр гөнөгүй хуралдаж зарим нэг нь гулсчих нууцхан мөрөөдөл тээсээр сууна. Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган өчигдөр болж ирэх сонгуульд хүч үзэх эрхмүүдээ тодруулсан гэнэ. Сонирхолтой нь намын жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлэхээр болж УИХ-ын гишүүн Ч.Улаан, гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар араас бичигдэхээр болсон сурагтай. Мөн Н.Энхбаярын хүү Э.Батшугар, өмгөөлөгч О.Баасанхүү, эдийн засагч Ч.Хурц, С.Авирмэд гэх мэт янз бүрийн л хүмүүс энэ намаас ирэх сонгуульд азаа үзэхээр нэрээ дэвшүүлж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт, гавьяат жүжигчин С.Жавхлан Увс аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан аймагт, гавьяат тамирчин З.Ойдов, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба нар Өвөрхангай аймагт, эдийн засагч Н.Дашзэвэг Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна