Ч.Ганхуяаг, С.Одонтуяа хоёрын сүйхээ

Найман настай балчраас наян настай буурал хүртэл интернет хэрэглэх болж. Ялангуяа англи хэлний жаахан мэдлэгтэй бол дэлхийн өнцөг булан бүрт болж буй бүхий л цаг, минут тутам хүлээн авах тэгш боломж бий. Сүүлийн үед фэйсбүүк, твиттэрээр харилцагчид хүчээ аваад байгаа. Тэднээс хамгийн шилдгийг нь ч шалгаруулаад амжжээ.
“New media marketing” компаниас явуулсан санал асуулгаар Сошл Медиаг хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа хүнээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяаг, НИХТ-ын төлөөлөгч С.Одонтуяанар тэргүүлсэн байна.
Мэдлэг боловсрол, хэл усаараа улс төрчид дундаа толгой цохидог энэ хоёр эрхэмд бас нэг ижилхэн тал байдаг нь  биеэ авч явах байдлаараа хээнцэр дэгжин, залуу, эрч хүчтэй имиж юм. Мэдээлэл бол бизнесийн амжилтын эх үндэс гэдэг. Тэгвэл нөгөө талаар биеэ авч явах соёл, өөрийгөө илэрхийлэх зэрэгт ч нөлөөлдөг бололтой юм гээч.
Мөн гар утасны програмууд болох Андройд, Айфон зэрэг ухаалаг утасны программаар дамжуулан харилцагчиддаа өөрсдийн web хуудаснымэдээллийг түгээх боломжтой эпликейшинг одоогоор дөрвөн хүн хийж чаджээ. Үүнд Ерөнхий сайд Сү.Батболд, дэд сайд Ч.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, эдийн засагч Жаргалсайхан нар багтаж байна. Угийн техник сэтгэлгээ сайтай, мэдээллийг цаг алдалгүй авч байхын үр шимийг мэддэг айхтар эрчүүдийн дунд С.Одонтуяа хатагтай ганцаараа торойтлоо эн тэнцүүхэн давхиж яваа нь түүний боловсролын цар болоод сүйхээ самбааг харуулах мэт. Бусад хүүхнүүдээ ч араас нь эрчтэйхэн нэхээрэй гэж уриалмаар байна. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochjo
    busad hereglegchid tsoohon yum chine ene ergvv hed hudlaa hedhen hvnd l hvrgej bgaa nogoo hvmvs ni bas oir orchmiih ni haha
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025