Мартын зад шоу!!!

Баян хоосны ялгаа ихэсэж, мөнгөлөг нэг нь улам хөрөнгөжихийн хэрээр их хотын ресторан баар цэнгээний газрууд хүртэл үнэ, зэрэглэлээрээ уралдсаар буй. Хоёр жилийн өмнө Залуучууд зочид буудлын дор “Брикс” нээгдэхэд Улаанбаатарт байхгүй үнэ ханштай, баячуудын баар үүд хаалгаа нээлээ гэж байсан бол саяхан нээгдсэн “Вегас”-ын дэргэд тээр хол тоосонд дарагдаж үлдлээ хөөрхий. Хотын зүрхэнд “Блю скай” цамхагийн 2 давхарт бууриа зассан “Вегас”-ыг шөнийн цэнгээний салбарт мэргэшээд буй “Чоно”-ын Энхболдтой тун ч ойр шадар Ариунаа хэмээх бүсгүй ажиллуулж байгаа. Барилга, тавилга, уул уурхай, хувцас загвар, гоо сайхан гээд байж болох салбарт бүрт бизнес эрхэлж буй “Чоно” группийн хамгийн сүүлд ашиглалтанд оруулсан обьект нь энэхүү “Блю скай” бөгөөд “Вайт хауз” зочид буудал, “Стрингс” шөнийн клубээрээ алдартай тэдний хамгийн сүүлд нээсэн нь баар нь эл “Вегас”. 20 мянгын такстай шөнийн клубийн 2 давхарын цаг нь 300 мянгын үнэтэй ширээнд өнгөрсөн Мартын 8-наар “Алтай констракшн”-ын Б.Бат-Эрдэнэ, “Макс”-ын Ганбаа, дуучин Д.Болд нарын гэргий нарын хамт ёстой шаваагаа ханатал бүжиглаж, шаахайгаа задартал зад шоудлаа. Төрөөд формондоо орж амжаагүй мисс Д.Уянгалянхуа, тун удахгүй 3 дахь хүүхдээ төрүүлэх хатагтай Ж.Бямбажав нар л хамгийн нүдэнд содон тусч байсан юм. Үргэлж л олны нүд чихнээс дөлж, зугтаж явдаг эрхмүүдэд бэл нүнжигт нь тохирсон үнэтэй клуб нэг нээгдсэнийх ичээнээсээ гарсан баавгай мэт л эрх чөлөөгөө эдэлсэн Мартын үдэш хөрөнгөлөг эрхмүүд үзэсгэлэнт эхнэрүүдээ хэрхэн эрхлүүлдэгийг яруу тодоор харуулсан гэж байгаа.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025