“Гранд” үргэлж шинэ содон бүхнийг танд дуулгана

“Гранд” сэтгүүлийн хамт олон үргэлж гранд байсаар ирснээ энэ дугаартаа дахин баталжээ. Тус сэтгүүл өмнөх дугаартаа “Харанга”-ын Чукагийн хүүг төрүүлсэн залуу эхнэрийг уншигчддаа анхлан танилцуулсан бол энэ удаад “Харанга”-ын Лхагваагийн 2 дахь гэргий “ногоон” Маралаагийн алдарт дуучинд төрүүлж өгсөн бяцхан Л.Энаяа охиныг ээжийнх нь хамт папарацидаж анх удаа олон нийтэд танилцуулсан байна. Түүнчлэн 90-ээд онд Монголын цагдаад ур чадвараараа дуулиан тарьж байсан, шинэ үеийн шилдэг, нууцлаг чекистүүдийн нэг, цагдаагийн тусгай ангийг анхлан байгуулахдаа түүхэнд 60 хар хэмээн алдаршсан тусгай ажилтнуудыг бэлтгэж, Монголын цагдаад гавьяа байгуулсан “Цагаан бар”-ын Д.Чинзориг хэмээх ноёнтныг мөн анхлан танилцуулсан нь тун ч сонирхолтой болжээ.  
Энэ хорвоогийн хамгийн энхрий, гэгээн ертөнц эх үрсийн баярт зориулсан дугаартаа нийтийн дууны ханхүү С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг, охин Ж.Үжингүнж, дэлхийд тоогдсон монгол дуучин бүсгүйн Алессандоро хүү, Гавьяат хуульч Б.Чимэдийн гал манах бяцхан ач зэрэг сонирхолтой ээж, хүүхдүүдийг танилцуулснаас гадна манай оддын онцгой нэртэй хүүхдүүдийг ч мөн онцолсон нь сонирхол татах нь лав. Өмнөх дугаарт Монгол болоод Холливудын алдартай ээж охидыг онцолсон бол энэ удаад олны нүд чихнээс нууцлаг алдартай, авьяаслаг аав хөвгүүдийг “Гранд”-ынхан дурандсан байна. Энэ мэт цаг үеийн үйл явдал экс ерөнхийлөгч Н.Энхбаяр эргэн тойрон дахь сонин хачин, түүний амьд үлдсэний нууц, дэлхийн алдартай тэрбумтнаас дэлхийн хамгийн алдартай шоронгийн хоригдол болсон Оросын цуутай олигархи Михайл Ходорковский гэж хэн болох, хэрхэн шоронгийн хоригдол болсон сонирхолтой түүх баримт, өнгөрсөн 4-р сард урд хөрш Хятадад өрнөсөн улс төрч Бо Шилайн гэргий бизнесийн хамтрагч, амрагийн харилцаатай байсан англи бизнесмэн эрийг шунахай сэтгэлийн улмаас хөнөөсөн дуулиан хэргийн учиг зангилаа зэрэг гадаад ертөнцийн сонин хачныг ч “Гранд”-ынхан энэ дугаартаа дэлгэжээ. Түүнчлэн нэрт дипломатч, элчин сайд Ж.Чойнхорын ээдрээт, баялаг амьдралын түүх, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн эгч хэмээн анх танигдсан, өдгөө ногоон хатагтай гэгдээд буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг хатагтай, Монголын тайз дэлгэцийн зартай сайхан хүүхнүүдийн нэг нэвтрүүлэгч С.Чимгээ нарын хүчирхэг хүүхнүүдийн чин сэтгэлийн ярилцлагыг ч энэ дугаартаа багтаасан байна.  Түүнчлэн дэлгэцэнд гараад удаагүй байгаа “Аравт” киноны шүүмж, ер нь Монголын кино урлаг хэрхэн, хэр түвшинд хөгжиж байгаа талааарх сонирхолтой нийтлэл, Холливудын шилдэг төмөр хүлэг болоод буй PRIUSS,  харьд бэрлэсэн Монголын цуутай бүсгүйчүүд хэн хэн болох, спортсмэн эрчүүдийн фракц гээд олон сонирхолтой, анхаарал татам мэдээ, материалуудтай “Гранд”-ын 21 дэхь дугаарыг Номингийн бүх сүлжээ, Миний дэлгүүрийн сүлжээ, номын худалдаа, томоохон супермаркетуудаас худалдан авч уншаарай.
Харилцах утас: 9199-4508

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Deegi bol zugeer l neg hugjim toglodog hun Tsuutai ch hun bish Hain hugshin gadaadiin uvuu nariin boov huhduguuruu l tsuutai baih tuunes uur yum tuund bhgui ter Uvuu bolson gadaad eriin dor orj hevteh l durtai avgai
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin
    Hrin tiin Chingee tiim goe ch huuhen bish ter tusmaa bur huchirheg gej nerleheer ch huuhen bish Jirin l 1 emegtei Nuhurn MAN-iin gishuud gej namd bie uneldeg uchraas l tuund iim bolom joldoj bga yum Tuunes Chimgeegees uur saihan mundag emegteichuus zunduu bi daan ch tedend demjeg tanil tal alga
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Elian
    Chimgee uy ni saikhan huuhen bhav dee chaavaas Ter saikhan huuhen bo mongoiin buh huuhnuud saikhan biz hehehe
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Chimgee yun saihan bgaa yum be Urt eruu urt hamartai bas muuhai hahir duutai za yahav dee baidag l huuhen sh dee Nuhur ni gej muuhai arhichin buriad
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • amjilt husey grand urgelj grand bj chaddag shuu amjilt
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025