Буурал баатар

Сонгуульд нэр дэвшихгүй баатар цолоо хамгаална энэ тэр гээд сүр болж байсан Э.Бат-Үүл нэр дэвших нь тодорхой болж НИТХ -ын сонгуульд намаа толгойлон азаа үзэхээр болсон. Бүр олдсон жаахан эрх мэдлийнхээ ачаар АН-аас нэр дэвшигчдийн жагсаалтын хамгийн эхэнд нэрээ тунхагласан гэх. Мөн баатар маань нийслэлийн АН-ын дарга болж ирэх сонгуульд зөндөөн их итгэл үүрч яваа гэнэ лээ. Ер нь энэ намынхан орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байсан удаагүй болохоор Бат “баатар”-даа итгэж нийслэлийн намыг атгаж, сонгуулийн  штабаа  ч зангидахыг үүрэг болгосон биз. Ямартаа ч буурал баатар өнөөдөр 14 цагаас төрийн ордон хэвлэлийн хурал зарлаж ирэх сонгуулийнхаа төлөвлөгөөг ярихаар болсон гэнэ лээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025