“Мөнгөний гахай”-н бүтэлгүйтэл

Хэрвээ эрчүүд царайлаг, нуруулаг төрөхийг хүсдэг бол “ТВ коктейль”-ын Цоомоо харин ч намхан нуруутай, царай муутай төрсөндөө баярладаг гэдэг. Учир нь бие жижигхэн ч бэлчээр том энэ эр ангийн андуудтайгаа хамтран “ТВ коктейл” хамтлаг байгуулсан нь хошин урлагтаа ч л шинэ хуудас нээж, нэг хэсэг Аюуш, Өөскөө, Цоомоо гуравгүй зүйл байхгүй болсон билээ. Ёстой бор зүрхээрээ амьдарч яваа гурав жүжиглэнэ, дуулна, уйлна, камераа барьж оператор болно. Юм юмыг л хийнэ. Хамтлагийн хамгийн эгдүүтэй нь Э.Цолмонбаатар буюу Цоомоо. Хамгийн сүүлд “Мөнгөний гахай” киногоор үзэгчдэд бэлэг барьсан нь Цоомоог мөнгөний гахай хочтой болоход хүргэсэн. Цоохор даага жирийдгээрээ жирийнэ, Цолмон хүү давхихаараа давхина гэгчээр гандан буурахгүй амьдрал хэмээх их талбар дээр үзэлцэж яваа Цолмон хүү эхнэр, охиноосоо тусдаа амьдарч байгаа гэнэ. Өөртэй нь нуруу туруу ойролцоо, эгэл жирийн охинтой амьдрал холбож, эцэг болсон ч үдэш орой голцуу гэрийн бараа хардаг урлагийнхны харгис хуулийг эхнэр нь давж чадаагүй юм байх. Оюутан байхдаа ангийнхаа хөвгүүдэд атаман гэж бэрх, өөрийг нь Чингис гэж дуудахыг шаардддаг байсан Цоомоо амьдрал дээр харин амжилттай командлагч байж чадаагүйдээ бяцхаан сэтгэл гонсгор яваа гэнэ лээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025