“ХАРАНГА”-ЫН ЛХАГВААГИЙН РОМАНС

Ар Монголын алдарт дуучин, ах дүү гурван мангасын толгойлогч “Харанга”-ын Х.Лхагваад ард түмэн нь дэндүү хайртай. Аргагүй авьяасын өмнө толгой бөхийхдөө төрсөн ах, дүүсээс нь дутуугүй санаа тавьж, сэтгэл чилээдэг нь үнэн. Анхны гэргий Сугармаагаасаа салсанаас хойш амьдрал нь нэг л тогтож өгөхгүй байсан дуучны сүүлчийн жинхэнэ хайр Г.Ганбаяр хэмээх бүсгүй “Гранд” анхдан танилцуулж байсан билээ. “Ногоон” Маралааг тооцвол  албан ёсны гурван эхнэртэй түүнийг “аав”-ынд орж, амьдралд хөл алдаж, гандаж гундаж явахад чухамдаа Ганбаяр хэмээх энэ бүсгүй хүн ёсны халуун сэтгэл гаргаж, өдөр бүр шахам Ганцхудагт эргэж тойрон сэтгэлийн их дэм өгч байсан гэдэг. Хүний мөс чанар танигддаг тэр л цаг үед амьдралын зовлон дунд олсон ханиа алдарт дуучин маань миний сүүлчийн жинэхэнэ хайр хэмээн онцлон ярьдаг нь ийм учиртай. Англи хэлний багш Гага нэгэн дунд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд өдгөө нөхрийнхөө ятгалагаар ажлаасаа гарсан аж. Юбкатай цагдаа, халуун хайрын эзэндээ би чамайг юугаар ч дутаахгүй хэмээн эрхлүүлэхдээ “Харанга”-ын Лхагваа ажлаас нь гаргасан гэнэ. Урлагийн төлөө чин халуун сэтгэлтэй, илүү дутуу шунал хүсэлгүйдээ л билэг танхай, ажин түжин амьдарч яваа эрхэм дуучинд юм мэддэг, сайныг үнэлж чаддаг хүмүүс гар татахгүй тусалдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд л манай нэгэн нэртэй бизнесмэн эр байр бэлэглэж нүнжгээ гайхуулсан сурагтай. Одоо л нэг амьдралын мөн чанарыг ойлгож, жинхэнэ амьдралын амтыг мэдэрч суугаа ар Монголын алдарт дуучин сүүлчийн хайрын эзэн бүсгүйгээсээ голомтыг нь сахих хүү хүлээж байгаа гэсэн шүү.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    lxagvaa bol jinxene mongol myjik er de
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • demjigch
    saih duuchin,saihan ch hooloi... Er hun aldaj onoj yavaad odoo sain saihnaa uzej bgaad bayr hurgei. Az jargalaa odoo l aldaj boldoggui um shuu. AMJILT HUSIE
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • SAIHAN CH BUSGUI BAINA ODOO JNHENE TUSHIH IIM SAIN HANITAI BOLSN HUN HICHEEGEREI BUU GOMDOOGOOROI ODOO YMAR ZALUU HUUHED BISH
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • aagii
    za kharij l baiyada hetsvv khvnde byrkhan min ene vilin yrtei emegtei yghirgh de gaigvi amidarval sainsan daaaaaa
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • uudsuu
    goe duuchin shvvamjilt saihan amidraarai az jargal hvsoiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • bayalag
    saihan busgui bnata 2 t az jargal sain saihan buhniig husen eruue
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025