Сайхан сэтгэл

Миний амьдралд олон жилийн өмнө тохиолдсон сургажтай мөчийг би бусадтай хуваалцахыг хүссэн юм. цаг хугацаа улиран өнгөрсөн боловч энгийн хэрнээ хүнд гайхалтай тэр нэгэн өдөр эхнэр бид хоёрын санаанд үргэлж байдаг билээ. Манай гэр Техаст байдаг байв. Эхнэр бид хоёр өөр нэг хотоос гэртээ харих замдаа энэ ядуу эрд юм авч идэх мөнгө байхгүй дээ гэж би бодож суув. Гэтэл өнөөх эрийн хажуугаар нэгэн нохой яваа харагдав. Миний багын сонирхол болохоор нохойг үйлдвэр угсаа сайтай биш жирийн нэг гудамжны эм нохой болохыг нь хараад л мэдлээ. Нохой гөлөглөөд удаагүй байсан болохоор унжсан сулбагар хөхөнд нь гөлгөө тэжээж сүү байгаа шинж алга байв. Хоолны хаягдал ч  болтугай идэхгүй бол гөлөгнүүд төдийгүй эх нохой ч өлсөж үхэх нь ойлгомжтой. Эхнэр бид хоёр машиндаа цайлангаа дэлгүүрт орж гарч байгаа олон хүний хэн нь ч ядуу эр болон өрөвдөлтэй нохойд идэх юм өгөх шинжгүйг ажиглаж суулаа. үнэндээ тэр үйл явдлыг  нүдний зугаа болгож харж сууснаас өөр юу ч хийсэнгүй. гэтэл өөртөө ч хоол авч идэж чадахгүй гэж бодсон өнөөх ядуу эр дэлгүүрт ороод гарч ирэв. Яг энэ үед эхнэр бид хоёр өөрсдөөсөө туйлын их ичсэн юм. Ядуу эр дэлгүүрээс худалдаж авсан хүнсээрээ өлссөн нохойг хооллосон юм даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • iim yum heterhii baga yumdaa sn n bhgvi muu n ih boljdee
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025