Монгол Улсын гавьяат жүжигчин, бидний дунд Дамбийжаа хэмээх нэрээрээ алдаршсан Мажигсүрэнгийн Цолмонбаатар 70 насандаа өвчний улмаас мөнх бусыг үзүүллээ. Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, түүхэн ба орчин үеийн сэдэвтэй жүжгүүдэд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бүтээж уран чадварлаг жүжиглэлтээрээ ард олныхоо танил болсон төдийгүй драмын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан таны нөр их авьяас, тайз дэлгэцнээ бүтээсэн гайхамшигт дүрүүд тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно. Ум мани бадми хум. Та тэнгэрийн оронд мөнх амгалан нойрсоорой.
Сэтгэгдэл байхгүй байна