Морин хуурч Ханхүү

Морин хуур чуулгын хамгийн залуухан морин хуурч Н.Жигжиддоржид зориулсан тоглолт болох гэж байгаа аж.  Тэрээр энэ жил төгсөх агаад саяхан БСШУ-ны сайд Жигжиддоржид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ. Морин хуур чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж дээрээс нь гадаад дотоодын томоохон арга хэмжээ, гадаадын олон арван тэмцээн уралдаанд оролцож авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ үргэлж манлайлж ирсэн гээд наснаасаа ахадсан мэргэжил эзэмшчихсэн Морин хуур чуулгын хамгийн залуу ханхүү гэж нэрлэдэг гэнэ. Өнөөдөр тэрээр төрсөн нутаг Эрдэнэт хотыг зорих аж. Тэнд Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2-р уралдааны эцсийн шалгаруулалтын тоглолт болох юм байна. Энэ тоглолтын хажуугаар Морин хуурч залуухан Ханхүүд зориулсан тоглолт болох гэнэ. Энэ бэлгийг түүний багш нар нь түүнд зориулж зохион байгуулсан байна. Ямартай ч түүний цаашдийн уран бүтээлд амжилт хүсэж багш хамт олныхоо итгэлийг хүлээж улсынхаа нэрийг гаргаж улам их амжилт гаргаарай гэж хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025