Бээжинд 2012 оны 05 сарын 13-ны өдөр тус гурван улсын тэргүүнүүд уулзаж эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр тохиролцож улмаар худалдааны чөлөөт бүсээс гадна харилцан хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гурван улсын 1999-2012 оны хамтран ажилласан байдлын талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан “Цагаан ном”-д өгүүлснээр тус улсуудын гадаад худалдааны бараа эргэлт 1999 онд 130 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 690 тэрбум болон өссөн байна. Гэтэл харилцан хөрөнгө оруулалт нь гадаад хөрөнгө оруулалтынхаа зургаахан хувийг эзэлж байгаа нь хөрш зэргэлдээ орнуудын хувьд шүүмжлэлтэй асуудал болохыг дурьджээ.Энэхүү хөрш орнуудын удирдагчдын тав дахь удаагийн уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бак, Японы Ерөнхий сайд Есихико Нода, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар оролцж
Сэтгэгдэл байхгүй байна