Утасны реклам…

Сүүлийн үед кино урлаг хүчээ авч жинхэнэ киноны өрсөлдөөн өрнөж байгаа гэхэд болно. Учраа мэдэхгүй хүүхдүүд хүртэл энэ дунд кино найруулагч цол гуншинтай болчихсон явна. Чанартай, чанаргүй кино нэртэй юм хийж кино судлаач, шүүмжлэгчдийн уурыг нь барж байгаа орчин үеийн киночид гэж дээ гэж хэлэх хүмүүс захаасаа аваад байгаа. Энэ дундаас сайн ч байгаа, муу нь ч байгаа гэхдээ  найруулага маш муу байгаа гэж найруулагчдын ур чадварыг  сайжруулах хэрэгтэй гэж кино шүүмжлэгчид хэлж байсан. Энэ мэтчилэн кино урлагийн салбарт хүч үзэж байгаа хөгжмийн зохиолч Балхжавын ууган хүү Чингүүн кино найруулагчаар ажиллаж удахгүй олон ангит киногоо үзэгчдийн хүртээл болгох гээд зав зай муутай явна гэсэн. Саяхан тэрээр кино урлагт хүчээ үзэж байгаагийн хувьд “ACADEMY AWARDS-2012” наадамд ирсэн юм. Улаан хивсэнд ирсэн хүн ёслолын хувцастай ирдэг байтал эсрэгээр нь хувцаслаж ирж олны анхаарлыг татсан юм. Тэрнээс гадна гартаа том ногоон утас барьсан нь бүр ч их сонирхол татаж гэрийнхээ утсыг бариад явж байгаа юм биш үү гэж сонжсон хүмүүс их байсан нь анхаарлын төвд байхыг хүсдэг нэгэн бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025