Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа хэмээх алдарт ишлэлийн зохиогч, жүжигчин Ч.Ундрал цэл залуугаасаа “Ийгл”-д диктор хийж, олонд танигдсан адтай бүсгүй. Мөн ч олон жил “Hero entertainment”-ын Х.Баатартай үерхэж, эцэст нь гэр бүл болж, хөөрхөн хүүтэй болсон хосууд хоёр тийш болсон тухай мэдээлэл өвсөнд тавьсан түймэр адил газар аваад байгаа. Үүнийг батлах гэсэн мэт Ч.Ундрал алс холын Америкийг зорьсон нь Ч.Мичидмаа хатагтайн тактикыг туршиж, сорих гэсэн оролдлого хэмээн ойр дотныхон нь оношилж байгаа аж. Хоёр жилийн өмнө Д.Сумъяабазар аваргын гэргий Ч.Мичидмаа гэр бүлийн асуудлаа тэвчиж чадахгүйн улмаар Америкийг зориход нөхрөөсөө нууж, зулбаж хил гарсан тухай хэвлэлүүд шуугиж байв. Араас нь Д.Сумъяабазар аварга нисэж, мисс гэргийгээсээ уучлал хүсч, эх оронд нь авчирсанаар хосууд жинхэнэ эхнэр, нөхөр шиг халуун дулаан амьдрах болсон гэдэг. Үүнтэй адил сүүлийн үед ааш зан нь хувирч, хүйтэн хөндий болсон эр нөхрөө тэвчиж ханасан Ч.Ундрал бүсгүй алс холын эрх чөлөөний орныг зорихдоо давхар мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх төлөвлөгөөтэй жилийн хугацаатай явжээ. Эрүүл хоололтын П.Анужин бүсгүйтэй хамтран “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийх болсноосоо хойш учир ургуулсан Х.Баатар эхнэрээсээ салж П.Анужин бүсгүйтэй сууна, амьдарна дээрээ тулж ойртож дотноссон тухай дээдсийн хүрээнийхэн жиг жугхийгээд байгаа. Ямартай ч Ч.Ундралаас өмнө амьдрал зохиож байсан, арав гаруй насны хүүтэй Х.Баатар чамгүй хүүхэмсэг эр гэдгийг ойр хүрээнийхэн нь баталдаг. Эцэст нь хөөрхөн хүүтэй хосууддаа эргэж нийлэн аз жаргалтай амьдрахыг ерөөе. Ч.Ундрал Америкийг зорьсоны учир...
Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа хэмээх алдарт ишлэлийн зохиогч, жүжигчин Ч.Ундрал цэл залуугаасаа “Ийгл”-д диктор хийж, олонд танигдсан адтай бүсгүй. Мөн ч олон жил “Hero entertainment”-ын Х.Баатартай үерхэж, эцэст нь гэр бүл болж, хөөрхөн хүүтэй болсон хосууд хоёр тийш болсон тухай мэдээлэл өвсөнд тавьсан түймэр адил газар аваад байгаа. Үүнийг батлах гэсэн мэт Ч.Ундрал алс холын Америкийг зорьсон нь Ч.Мичидмаа хатагтайн тактикыг туршиж, сорих гэсэн оролдлого хэмээн ойр дотныхон нь оношилж байгаа аж. Хоёр жилийн өмнө Д.Сумъяабазар аваргын гэргий Ч.Мичидмаа гэр бүлийн асуудлаа тэвчиж чадахгүйн улмаар Америкийг зориход нөхрөөсөө нууж, зулбаж хил гарсан тухай хэвлэлүүд шуугиж байв. Араас нь Д.Сумъяабазар аварга нисэж, мисс гэргийгээсээ уучлал хүсч, эх оронд нь авчирсанаар хосууд жинхэнэ эхнэр, нөхөр шиг халуун дулаан амьдрах болсон гэдэг. Үүнтэй адил сүүлийн үед ааш зан нь хувирч, хүйтэн хөндий болсон эр нөхрөө тэвчиж ханасан Ч.Ундрал бүсгүй алс холын эрх чөлөөний орныг зорихдоо давхар мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх төлөвлөгөөтэй жилийн хугацаатай явжээ. Эрүүл хоололтын П.Анужин бүсгүйтэй хамтран “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийх болсноосоо хойш учир ургуулсан Х.Баатар эхнэрээсээ салж П.Анужин бүсгүйтэй сууна, амьдарна дээрээ тулж ойртож дотноссон тухай дээдсийн хүрээнийхэн жиг жугхийгээд байгаа. Ямартай ч Ч.Ундралаас өмнө амьдрал зохиож байсан, арав гаруй насны хүүтэй Х.Баатар чамгүй хүүхэмсэг эр гэдгийг ойр хүрээнийхэн нь баталдаг. Эцэст нь хөөрхөн хүүтэй хосууддаа эргэж нийлэн аз жаргалтай амьдрахыг ерөөе.
Сэтгэгдэл байхгүй байна