Үхрийн орд

Махбодь: Газар
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Эзэн гариг: Венера
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар, улаан тохиромжгүй
Чулуу: Сапфир, ногоолин,  оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдөр: Даваа, Баасан
Муу өдөр: Мягмар
Азын тоо: 2,4,16 болон 6-д хуваагдах бүх тоо
Зан байдал
    Үхрийн ордонд төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугүй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг, зөрүүд. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг нь арчаад өнгөрөөнө гэж мэд. Азаар энэ ховор тохиолддог.  үхэр тайван эсвэл уур хилэнд автана. Энэ ордныхон орчлонг бодитоор хардаг, хашир догь, амьдрлаын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй.
үхэр эд баялаг хүсдэг ч бас энэ тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай. үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үздэг. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. үхэр бардам зантай тул бусдад сэтгэлээ нээх нь ховор. өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй. үхрийн ордныхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрэнэ. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. тэд амьдралын ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. Бусад ордноос илүү мэдрэмж сайтай. үхэр эргэцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчигардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
Эрүүл мэнд
    Ерөнхийдөө Үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин, өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвөлөгөөг биелүүлдэггүй. Хамгийн гол эдгэдэггүй шалтгаан бол- пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин: ядаргаа, мэдрэлийн өвчин, тархи, толгой, харшил, чихрийн шижин, таргалалт гэх мэт. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. үхрийн ордныхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг. Эмэгтэй үхрүүд өндөр нуруутай чийрэг биетэй
сайхан үстэй. Эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай. Хүмүүс үхрийг хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужил атаархахаас аргагүй Үхэр жил сараар ч хамаагүй бие сэтгэлийн ачаалалыг дааж чадна. Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.
Ажил мэргэжил
    Үхрийн орлныхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг. Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажилаа бараг сольдоггүй. Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй. Цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чаддаг. Үхэр уран зураг, дуу хөгжимд уйрамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болон. Тэр шудрага ёсыг баримталдаг.
Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Хайр дурлал- Гэр бүл
    Үхэрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай- дурлах нь түүний хувьд амьсгалтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө. Үхрийн хайр дурлал маш удаан үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. тэр дурлал романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхлээр нь эзэмшихийг хүснэ өөрийгөөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр  аймшигтай тарчилан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий. Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчидэггүй. Гэр болох түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Шэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй. үхрийн ордныхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг.  Хүүхдэд үнэнч шудрага, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг .Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчилан гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөо үймээнтэй амьдрал ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгальд хайртай.Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай стилээ бараш өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
Үхэр- эрэгтэй
    Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүүнд бий. Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр таньд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү. Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр болохыг хүсдэг. Учир тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхмэлдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг. Үхэр эрэгтэй Үхэр хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шаравал хэзээ ч өршөөхгүй. Хэзээ ч буулт хийхгүй. Тэр хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг. Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэтгэлийг ихээр өдөөдөг байна. Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. тэр өөдөөс нь том дугарах чанга хашигчих, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой эцсийн эцэст үхрийн араншин нь давамгайлна. Чөлөөт сэтгэхүйтэй  эмэгтэй түүнд тохирдоггүй. уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно. /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, / соёлтойҮхэр, цөөнхи/.
Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурхныг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү. Эхнэр болох хүнээ сонгохдрр маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нэлээд бодсны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Үхэр гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ. Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай. Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан гщхугацаагаар шаналдаг. Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдаа тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал  хооллохх хэрэгтэй. Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.
Үхэр- эмэгтэй
    Үхэр эмэгтэй бол эрэгтэй хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэлрэмжтэй, гуалиг биетэ, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хзрээлүүлж байдаг. Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс гэх мэт тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэртэй ойртохыг үргэлж хүснэ. Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийн байнга солидог учир хувийн амьдрал нь замбараагүй. үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй шууд л зугтаачихдаг. Дайснуудаа огт үл тооно, найзуудаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийг тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.
Гал тогооны ажилд түүнийг хэнч гүйцэхгүй. спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа  илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөлцөлдөхөд маш дургүй. тэдний ихэнх эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирана. Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу,нямбай бус зан түүнийг уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай. Мөнгөнд тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхөрөө маш хянамгай сонгодог. Нөхөрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалдаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьснаа тавьдаггүй зангаараа онцлог. Үхэр гэр орондоо тав тухтай тохилог байлгах. Нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай. Хэзээ ч үгэлдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай. Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.
Бусад ордтой зохицох нь:
    Үхэр нь Мэлхий, Охин, Матар, Загасны ордтой зохицоно. Хонь, Матрын ордтой гэр бүл болох нь хамгаас тохиромжтой. Үхэр нь Ихэрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана. Арслан, Хилэнцтэй зөрчилдөнө. Гэр бүл болох магадлал тун бага. Үхэр, Бумбатай дайсагнана.
Үхрийн ордод төрөгсөд: Шекспир, Екатерина 2, Балзүак, Ленин, Чайковский.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Tuvshuu
    haha yg unen shu bur :D
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • Uhriin ord -gehed e useg ni geegdeh baih oo zoltoi l uheeriin ord geed unshchihsangui
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025