Ижилхэн хиймэл хөмсөгнүүд…

Солонгос орон бол мэс заслаараа тэргүүлдэг Азидаа толгой цохидог. Тэгээд ч  Солонгос одууд бүгд л мэс засал хийлгэж, мэс заслын ширээн дээрээс шинээр мэндэлсэн бүсгүйчүүд байдаг. Бүгд том нүд, жижигхэн нүүр, нүд хөмсөг гээд хийлгэхгүй засвар гэж байдаггүй. Үүнээс үүдэн мэс засалын ижилхэн бүтээлүүд их байдагаас бид энэ удаа яг ижилхэн хийгдсэн хөмсөгийг тодорхойллоо. Энэ жилийн хөмсөгний хэлбэр, загварыг “Dolly Look” make up-ынхан тодорхойлж байгаа аж. Хөмсөгний хэлбэр загварыг маш чадварлаг гаргаж чаддаг Dolly Look” make up-ынхан ихэнхдээ олны танил одуудын make up-ыг хийдэгээрээ алдартай. Энэ хаврын хүүхэлдэй шиг хэлбэр төрхтэй  нүүрний make up хийлгэсэн эдгээр бүсгүйчүүд Солонгосын кино одууд билээ.

Жүжигчин Хуан Ү Шил, болон Нам Кү Ри нарын хөмсөгийг үл ялиг урт хийсэн нь хүүхдэрхүү төрхтэй харагдуулахаас гадна энэ хоёр бүсгүй ихэр юм шиг ижилхэн харагдаж байна.

Дараагийн гурван бүсгүйн үсээ зүгээр л боочихсон юм шиг харагдаж байгаа ч үнэндээ тэд өөрсдөө зориулж мэргэжлийн үсчингүүдээр боолгож засуулдаг аж.  Хархад энгийн мөртлөө өөр өөр стилтэй эдгээр нь бүсгүйчүүдийг наснаас нь илүү залуу харагдуулдаг гэнэ. Энэ загварын толгойны хэлбэртэй бүсгүйчүүдийг алиман толгойтой гэж нэрлэдэг аж.

Энэ гурван бүсгүй нь юун адилхан байна гэвэл хөмсөг, хамар. Бүгд нас насандаа харагдахаас гадна, make up ижилхэн боловч өөр өөр харагдаж байна. Гэхдээ энэ хөмсөгний хэлбэр нь бүсгүйчүүдийг  өөртөө итгэлтэй харагдуулдаг гэнэ.

Мөн дээрээс нь
Хамгийн сүүлийн энэ хоёр бүсгүйн мэс засал нь маш цэвэрхэн нямбай хийсэн гэж үзэж байгаа аж. Нүүрээ будаагүй юм шиш харагдаж байгаа нь илүү залуу харагдаж байна.
   
    Хөмсөг нь бол яг ижил хэлбэртэй боловч өөр өөр нүүрний хэлбэртэй болохоор анзаарагдахгүй байгаа юм байна.
Эдгээр бүсгүйчүүд бүгд нэг газар make up хийлгэсэн бөгөөд хөмсөгний хэлбэр нь бүгд дугираг хэлбэртэй. Хүний нүүрний бас нэг чухал хэсэг хөмсөг гэдэг нь үүн дээрээ харагдаж байна. Ихэнхдээ Солонгос бүсгүйчүүд залуухан хүүхэд шиг харагдуулахыг хүсэж хөмсөгөө ийн адилхан хийлгэдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025