Үл таних эмэгтэйн өөр сонголт

“Үл таних эмэгтэйн захидал” киноны гол дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор сүүл үед гарч ирсэн царайлаг, нуруулаг эмэгтэй жүжигчдийн нэг хэмээн хүрээнийхэн нь үнэлдэг. Хальт харсан хүнд жүжигчин Р.Анхнямтай адилхан жүжигчин бүсгүй СУИС-ийг дүүргэсэн бөгөөд нэг хэсэг хүнд өвчинд нэрвэгдэж, ёстой сэтгэлийн хатаар хөл дээрээ босож, өвчнөө дийлсэн гэдэг. Мөнгөн аяганд ус хийж хонуулаад өглөө талыг нь ууж, талаар нь нүүрээ угааж гоо сайхнаа хамгаалдаг залуу жүжигчин бүсгүйн нөхөр хип хоп хамтлагийн дуучин Батхүү хэмээх залуу байдаг. Хосууд хөөрхөн охинтой бөгөөд харамсалтай нь салаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин О.Долгор бүсгүйн хувьд “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танил жүжигчин Б.Чинзоригтой хамтран амьдарч байгаа юм байна. Хэн хэнийх нь 2 дахь сонголт хосууд хамтран кинонд тоглож байхдаа бие биедээ сэтгэл алдарсан бөгөөд хамтын амьдралаа 2 дахь сонголт болоод ч тэр үү, олны нүднээс ихэд нууцалдаг ажээ. Тэднийг кинонд тоглож байхад энэ хоёр суучихаасай хэмээн киноных нь фенүүд ихэд хүсэмжилдэг байсан нь ийн бодит амьдрал дээр биелсэн нь гайхалтай. Хаа очиж монголжин төрхтэй жүжигчин бүсгүй “Домогт Ану хатан” кинонд тоглох урилга хүлээж аваад байгаа гэсэн.      


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ZOCHIN
    YU WE KINOND TOGLOOL NUHRUU SOLIOD BN GESEN UG UU URLAGIINHAAN GEJ SILHAN BUGSTEI GEDEG NI UNEN YUM DAA
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
  • MONGOL
    GOY JUJIGCHIN SAIHAN EMEGTEI
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
  • huurhun shuu
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025