Дуучин Д.Болдын бяцхан хүү

Хэдий хар залуугаараа, юу ч хийгээгүй байж Төрийн соёрхолт хэмээх том цол авлаа хэмээгдэн, чамгүй чичлүүлсэн ч гэлээ өнөөдөртөө Д.Болд шиг стар манайд байхгүй байгаа нь үнэн юм. Урлагийн хүн гээд бадар барьж бусдыг царайчилдаггүй, В продакшн болоод өөрийн соло уран бүтээл, нэр алдраараа хангалуун чинээлэг амьдарч буй энэ эр хувцаслалт, брэндийн хэрэглээгээрээ хүртэл Холливудын оддын хэмжээнд хүрэхгүй ч манайдаа л толгой дээгүүр жинхэнэ одын хэмжээнд амьдарч буй. Хамтлагийнхаа хамгийн төлөв гишүүн Эбагийнхаа гэргий Ж.Бямбасүрэн хатагтайн төрсөн дүү, хөөрхөн, булцгар төрхөөрөө эгдүү хүргэдэг Ж.Бямбажав хэмээх нугараач бүсгүйтэй хуримлаж, хосууд заяаны ханиудын түвшинд аз жаргал дүүрэн амьдардаг. Төрийн соёрхолтод Эгшиглэн охин, Энэрэлэн хүү төрүүлж өгсөн хатагтай Ж.Бямбажав энэ удаад эр нөхрийнхөө одон тэмдгийг дахин нэг хүүгээр мялаалаа. Өнгөрсөн 4-р сарын 24-ны өдрийн 15 цагт мэндэлсэн хүү 3,300 кг жинтэй төрсөн бөгөөд Монголын шилдэг эмч нарыг өөртөө урвуулж амжсан “Гурван гал” эмнэлэгт амаржихдаа гавьяат эмч Б.Үйлстээр хүүгийнхээ хүйг боолгожээ. Ууган хоёроо ч Б.Үйлст эмчээр эх бариулсан хосууд энэ буянтай эх баригч эмчийг гэсэндээ “Гурван гал”-ыг зорьсоноо учирласан байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • NICK
    BOLD NEEREE XOL YAVAXGUI GAR SHUU DUULSAN DUU CLIP NI CHANARGUI BOGOOD XESEG BULEG TEENAGERT ZORIULSAN XARIUGUI UM XIIDEG CHANARTAI UM XIIGEECH MALAA
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • zochin
    saihan ger bul
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin
    saihan ger bul
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • goe hosuud amjilt az jargal hvsie
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025