Сайн уу, муу юу аль нь вэ хө

Ирэх сонгуулиар Дундговьд ганцхан мандатын төлөө халуухан тулаан үүснэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж суугаа. Дундговьдоо л олимпийн найдвар хэмээгдэх УИХ-ын гишүүн Р.Рашийг төрсөн нутгаа бус төмөр замаа сонгоно хэмээн таамаглаж байсан нь ор үндэсгүй цуурхал бололтой. Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож хэмээх энэ эрхмийг таниж мэдэх хүн байхгүй ч идэж уусанаараа бол нутагтаа зартай нэгэн. Бас ч гэж МАН-ын бага хурлын гишүүн гэж байгаа.Яг үнэндээ Дундговьд хэн хэн өрсөлдөх нь тодорхой бус таамаг хэвээр явсаар л... Харин Ц.Мөнгөнцоожийн  хэлж буйгаар бол ирэх сонгуульд Р.Раш, Х.Наранхүү нар даагаа нэхэж “Мон-Уран”-ы Б.Наранхүү, БГД-ийн засаг Л.Амгалан, МЗХ-ны тэргүүн Амарсанаа тэргүүтэй нөхдүүд хүч үзэх юм гэнэ лээ. Р.Раш, Б.Наранхүү хоёр л гэхээс бусад нь бол тэр нутагт ямар ч хамааралгүйн дээр нэр хүнд нь газарт унасан улс. Тэгэхээр дуу хуурын өлгий нутгийнхан баян хүүгээ сонгох уу, байр суурьтайгаар өвгөн цэрэгээ сонгох уу гэдгийг хүлээх хэрэгтэй болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025