“Өдөн дэр”-ийн С.Халиунаа амаржиж, Швейцарь Отгоод үрийн зулай үнэрлүүллээ

Монголдоо л шинэлэг, зоримог алхам хийж, телевизийн урлагт шинэ хуудас нээсэн энэ бүсгүйг “Өдөн дэр”-ийн С.Халиунаа гэдгээр нь монголчууд андахгүй. Монголжин гоо төрхтэй хөтлөгч бүсгүй ОК савангийн рекламанд тоглож анх үзэгчидтэй танилцаж байсныг ч уншигчид маань санаж буй байх аа. Хоёр жилийн өмнө хувийн амьдралдаа санаа тавьж, амьдралынхаа ханийг эргэлт буцалтгүй сонгосон нь алдарт “швейцарь” Отгоо байв. Гадаад, дотоодын шоронд хоригдож, их юм үзсэн толгой халхын сайхан хүүхнүүдээс хүссэнээ өөрийнх болгож явсан жаатай эрсийн нэг. Тиймдээ ч хэр баргийн аавын хүүг тоож харахгүй хөтлөгч бүсгүйгээр цайгаа чануулж, түүгээр барахгүй хөл хүнд болгож дөнгөсөн биз ээ. Хурим найр гэж сүрхий юм хийгээгүй ч хосууд тун ч халуухан, аз жаргалтай, хангалуун чинээлэг амьдардагийг ойр дотныхон нь шагшдаг. Угийн ухаан, сүйхээ нь хол тасраад явчихсан ноён Д.Отгонжаргал эрчүүдийн нүд хужирлаж явсан хүслэнт бүсгүйг өөрийнх болгосныг хэлэх үү, уул уурхайн бизнест тун ч одтой яваа гэнэ лээ. Хөл хүнд болсноосоо хойш нуувчинд орсон Халиунаа хатагтайн хөл хүнд төрхийг бид танд анхлан та бүхэндээ хүргэсэн. Хөтлөгч бүсгүй 5-р сарын 5-ны өдөр “Хатагтай” эмнэлэгт амаржиж, хүүтэй боллоо. Монголын анхны төрөх ор бүхий эмэгтэйчүүдийн клиник эмнэлэг “Хатагтай” нэрт эмч В.Отгонболдынх гэсэндээ чанартай үйлчилгээ, тав тухаараа дээдсийн хүрээний хатагтай нарыг хошууруулж ирсэн уламжлалтай. Тус эмнэлэгт эсэн мэнд амаржсан С.Халиунаа ийн Швейцарь Отгоод үрийн зулай үнэрлүүлж, аав болголоо. Ээж, хүү хоёрт эрүүл энх, аз жаргал хүсье. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • хятадын үр удам зальжин отгоо хэзээ ч засрахгүй дээ
    2013 оны 07 сарын 13 | Хариулах
  • ***** шээс отгоотой суусан нь харамсалтай л юм сайхан охин
    2013 оны 07 сарын 13 | Хариулах
  • zaza
    za yaxav dee yg xyyxen ni bol saixan Mongol turxtei l xyyxen dee swiss ax mundag yumaa
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • y
    shaal haltar huuhen odon der gej teneg nebtruuleg hotloj oboo ongo orj baisan alcan maijig har huuhenl bna lee shuu de yamar erchuudiin shulsiig goojuulaad baisiin medehguil yum bna hahaha
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • ineedtei yum
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • ene magtaaliin ugee uursnuu bichuuldeg bhda
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • tsarai muutai l yum bna
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • bb
    zasssss luivarching yug n bichdeg yum be
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
  • bat
    shunaltai odon der chini luivarchintaigaa suujee
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
  • otgonbold gj yuga meddeg emch yumbe medehgui yum bn ulaan mungunii donton 2008ond jiremsen bolood uzuulsen chin sawnii gaduurh jiremslelt oroi 6 tsagt ired 650000 awhuul gesen bichig ni odoo boltol bdag tgd bhan gazrar uzuulsen tegd 1emnelegin hajuud bdag mendsaihan gdg emch zugeer jiremsen gd itgehgu bol 3honogiin dara ired uzuul urag medegdene gd tegd ter oroi otgonbold der ochoogui yum ochson bol udid huurhun huugui bh bsan bhda odoo mini huu4 nastai huurhun huu nadad bn mendsaihan emchid bayarlaj yawdag shuu otgobold bol shal hudlaa ingj mungu olj bga hun uurt chn bish yumaa gehed ergeed ur huuhed chn muu l yum bolno bhd
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin
    otgonbold gj yuga meddeg emch yumbe medehgui yum bn ulaan mungunii donton 2008ond jiremsen bolood uzuulsen chin sawnii gaduurh jiremslelt oroi 6 tsagt ired awhuul gesen bur ter bichig ni odoo boltol bdag tgd bhan gazrar uzuulsen tegd 1emnelegin hajuud bdag mendsaihan gdg emch zugeer jiremsen gd itgehgu bol 3honogiin dara ired uzuul urag medegdene gd tegd ter oroi otgonbold der ochoogui yum ochson bol udid huurhun huugui bh bsan bhda odoo mini huu4 nastai huurhun huu nadad bn mendsaihan emchid bayarlaj yawdag shuu otgobold bol shal hudlaa ingj mungu olj bga hun uurt chn bish yumaa gehed ergeed ur huuhed chn muu l yum bolno bhda
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025