Хангайн бөө

Архангай аймгийн сонгогчдоос итгэл өвөртлөн Их хуралд суусан энэ эрхмийн хийсэн бүтээсэн зүйлийг тоочвол гарын таван хуруу ч ихэднэ биз. Сүүлийн үед гал тахих ёслол энэ тэрийг сурталчилж С.Жавхлан гавьяатын эгнээнд багтаад буй Н.Батбаяр гишүүнийг бөө болсон гэх яриа орчлонгоор тархаад байгаа нь үнэний ортой гэдэг. Төрийн тулганы гал бадраах ёслол нэртэй энэ хошин жүжгийг дэглэсэн ноён “Фортуна” “2012 онд дэлхий сөнөнө. Хүн гэдэг амьтан дөрвөн төрлийн бие мах бодиос бүрддэг. Дэлхий сөнөх үед гал махбодитойгоороо Монголчууд л амьд үлдэнэ. Чулуу, шороо, усан махбодитой бүх хүмүүс үхэж үрэгдэж дуусна. Тиймээс Төрийн тулганы галыг бадраахгүй бол Монгол Улс тэр чигээрээ устгаж, мөхнө” хэмээн элэг хөшмөөр утга учиргүй зүйл ярьсаар энэ дөрвөн жилийг ардаа үдэж байгаа юм. Уг нь хүний сүсэг бишрэлийг хориглох нь буруу боловч Архангайчууддаа аймар их зүйлийг амлаж бэлэн ам, шалдан гуя гарган байж сонгогдсон хүнд энэ мэтийн зүйл ярьж явахаас өөр ажил баймарсан.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025