Чадалтай сэтгүүлчээс тулхтай төрийн түшээ болсон З.Алтай гишүүний ууган охин А. Зулааг нэг хэсэг аавынхаа орыг залгаж 25-р суваг телевизийн захирлаар ажиллаж байгааг хэвлэлүүд ам булаалдан бичсэн. Юутай ч эцгийн шийрийг хатааж телевиздээ хариуцлагатай алба хашиж буй Зулаа аавын буянд хар багаасаа хэн хүний мөрөөддөг телевизийн эфирийг эзэгнэж оргил цагуудаар үзэгчидтэй “уулздаг” байв. Хөтлөгчөөс сэтгүүлзүйн карьераа эхэлсэн тэрээр амралтын өдрийн нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа дуусгах тоолондоо Зулаа доогуур зураас хэмээн эфирээр нэг цахим хаягаа зарласаар ихэнх залуус Зулаа доогуур зураасаар нь энэ бүсгүйг илүү сайн таньдаг болсон гэж болно. Барууны сэтгүүлзүйг дуурайх гэсэн үү, хэт чөлөөт байдлыг харуулж байгаа нь тэр үү дуучин Д.Болдыг нэгэнтээ нэвтрүүлэгтээ оролцуулахдаа “Би сая баачихаад ирлээ, та хэзээ хамгийн сүүлд баасан бэ?” гэж асуучихаад баадаг Зулаа нэр авч хэвлэлийнхний хатуу шүүмжлэлд өртөж байсан удаатай. Аргагүй чөлөөт, реформист үзэлтэй аавын охин гэсэндээ ажил мэргэжилдээ ч, амин хувийн асуудалдаа ч алив дүрэм журманд Зулаа баригддаггүй бололтой. Найз залуугаараа үсчин залуу сонгосон нь ойр дотныхных нь гайхлыг барж байгаа гэнэ. Зулаагийн романсын эзэн циркийн зүүнтэйх үсчний салонд ажилладаг байна. Олны танил, бас ч гэж чинээлэг төрийн түшээгийн охин барагтай бол зэрэг зиндааныхаа хөрөнгө мөнгөтэй биш юм гэхэд боловсрол мэдлэгтэй залуусаас сонголтоо хиймээр юм хэмээн гайхаш барах хүн олон байгаа гэсэн. А.Зулаагийн сонголт
Чадалтай сэтгүүлчээс тулхтай төрийн түшээ болсон З.Алтай гишүүний ууган охин А. Зулааг нэг хэсэг аавынхаа орыг залгаж 25-р суваг телевизийн захирлаар ажиллаж байгааг хэвлэлүүд ам булаалдан бичсэн. Юутай ч эцгийн шийрийг хатааж телевиздээ хариуцлагатай алба хашиж буй Зулаа аавын буянд хар багаасаа хэн хүний мөрөөддөг телевизийн эфирийг эзэгнэж оргил цагуудаар үзэгчидтэй “уулздаг” байв. Хөтлөгчөөс сэтгүүлзүйн карьераа эхэлсэн тэрээр амралтын өдрийн нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа дуусгах тоолондоо Зулаа доогуур зураас хэмээн эфирээр нэг цахим хаягаа зарласаар ихэнх залуус Зулаа доогуур зураасаар нь энэ бүсгүйг илүү сайн таньдаг болсон гэж болно. Барууны сэтгүүлзүйг дуурайх гэсэн үү, хэт чөлөөт байдлыг харуулж байгаа нь тэр үү дуучин Д.Болдыг нэгэнтээ нэвтрүүлэгтээ оролцуулахдаа “Би сая баачихаад ирлээ, та хэзээ хамгийн сүүлд баасан бэ?” гэж асуучихаад баадаг Зулаа нэр авч хэвлэлийнхний хатуу шүүмжлэлд өртөж байсан удаатай. Аргагүй чөлөөт, реформист үзэлтэй аавын охин гэсэндээ ажил мэргэжилдээ ч, амин хувийн асуудалдаа ч алив дүрэм журманд Зулаа баригддаггүй бололтой. Найз залуугаараа үсчин залуу сонгосон нь ойр дотныхных нь гайхлыг барж байгаа гэнэ. Зулаагийн романсын эзэн циркийн зүүнтэйх үсчний салонд ажилладаг байна. Олны танил, бас ч гэж чинээлэг төрийн түшээгийн охин барагтай бол зэрэг зиндааныхаа хөрөнгө мөнгөтэй биш юм гэхэд боловсрол мэдлэгтэй залуусаас сонголтоо хиймээр юм хэмээн гайхаш барах хүн олон байгаа гэсэн.
Сэтгэгдэл байхгүй байна