TV5 телевизээр овоглодог сэтгүүлч Э.Дагиймаа өнөөдөр буюу хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр анхны номоо өлгийдөн авлаа. Уг ном нь ардчилсан нийгэмд Монгол улс шилжсэнээс хойш төрийн бодлогыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулж ирсэн эрхмүүдийн чин сэтгэлийн яриа, үзэл бодол, тухайн цаг хугацаанд баримталж байсан байр суурийг шингээсэн ном болон хэвлэгдэн гарчээ. Сэтгүүлч Э.Дагиймаа МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж Монголын Үндэсний телевизийн “ММ” агентлагч сурвалжлагчаар ажиллаж байгаад 2002 оноос хойш ТВ5 телевизэд сэтгүүлч, тоймч, ерөнхий редактораар тус тус ажиллаж байгаа аж. Тэрээр телевизийн салбарт 16 жил ажилласан бөгөөд “Монгол улсаа хөгжүүлье”, цуврал нэвтрүүлэг, “Зохиогчийн хөтөлбөр”, “Тоймчийн булан”, ток шоу, “Нээлттэй ток шоу” нэвтрүүлгүүд нь үзэгч олны талархал хүлээж энэхүү номоо ийн нэвтрүүлгээрээ гаргасан байна. Ном нь цуврал бөгөөд одоо 1,2-р дэвтэр нь гарсан ба удахгүй 3,4,5-р боть нь гарах юм байна.





Сэтгэгдэл байхгүй байна