Сараагийн бахархал

Поп хатагтай Б.Сарантуяа саяхан “Аргагүй амраг”  тайлан тоглолтоо Казакстан улсад хийж, мөн төрсөн өдөр нь тохиож тэмдэглээд ирсэн билээ. Тэрээр одоо “Гэгээн алсын одод” тэмцээнийг шүүж байгаад бөгөөд тун удахгүй энэ сарын 9-нөөс Европ орноор аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм. “Гэгээн алсын одод” тэмцээнийг шүүнгээ тоглолтын бэлтгэл ажилаа хийж байгаа гээд поп хатагтай маань ихийг хийж амжуулж явна. Харин Сараа гэхээр Ариунааг санаанд ордог бол Хүүхдийн элч дуучин Т.Ариунаа хаагуур юу хийж явна гэхээр тэрээр үнэхээр элч дуучин гэдгээ харуулж энд тэнд хүмүүнлэгийн ажил хийж, гэгээрч байгаа сурагтай. Мөн сонирхуулхад поп хатагтай маань Казакстан явахдаа тоглолтын бүрэлдэхүүндээ шавь болох Л.Насанбуян, монголын бүжгийн хамтлагыг авч явсан аж. Тэнд бүжгийн хамтлаг нь үзэгчдээс нэлээд үнэлгээ авч поп хатагтайг ч алмайруулаад авсан юм байна. Ардын урлагийг өмнө нь ойлгодоггүй байсан уу?, мэддэгүй байсан уу?, поп хатагтай маань ихэд гайхаж бахархсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025