Тэр биш энэ…

Намын бага хуралдаа ч ирэлгүй МАХН-руу очих нь тодорхой болоод байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын гишүүд өчигдөр МАХН-д элсэхээ  зарлаж дээр дооргүй л юм болсон. Тэдний нэгийг МАХН-ын дэд дарга болно хэмээх бор, хар, шар янз бүрийн л шувууд нисэж байсан юм. Харин энэ суудалд хэн залрах нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаар өргөмжилөгдөж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нар намын нарийн бичгийн даргаар томилогдож гуталгүй “мистер” Н.Энхбаярыгаа иртэл МАХН-ыг эзэгнэхээр болов.   Ямартаа ч Ц.Шинэбаяр гишүүний өнгөцхөн суугаад үлдээсэн энэ сэнтийд хамгийн их магадлалтай байсан Ч.Улаан гишүүн ч биш, О.Чулуунбат ч биш энэ хүн болсон нь Н.Энхбаяртай ойр дотно байсаных нь ач биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025