“Гранд”-ын 20 дахь дугаар худалдаанд гарлаа

“Гранд” сэтгүүлийн 20 дахь дугаар уламжлал ёсоороо сонин содон, чих соотойлгосон мэдээ мэдээлэл, шинэ танил, сонирхолтой фото зургаар дүүрэн худалдаанд гарлаа. “Гранд”-ын дугаар бүр нэг халуун сенсааци дэлгэдэг. Энэ удаад “Харанга”-ын Чукагийн халуун хайрын эзэн, хүүг нь төрүүлсэн хөгжимчин бүсгүйг тус сэтгүүл анх удаа олонд таниуллаа. Арав гаруй жилийн өмнөөс үүссэн тэдний харилцаа урлагийн хүрээндээ аргагүй амрагийн түүх гэгддэг бөгөөд энэ удаа хөгжмийн зохиолч, ноён Ц.Чулуунбат хүүгийнхээ ээжид 2 өрөө байр бэлэглэсэн тухай энд өгүүлжээ.  
Түүнчлэн, “Буян” Жагаа тэрбумын байр авч, ууган гэргийгээ өрх тусгаарлуулсан тухай, экс ерөнхийлөгч Н.Багабандийн голомт залгах хүү хайр дурлалын улмаас амиа хорлох дээрээ тулж байж аавыгаа буулгаж авсан тухай, дээдсийн төмөр хүлгийн шинэ трэнд, анхны уулзалтаараа 60 саяыг цуглуулсан Харли Дэвидсоны клуб, халуун үйл явдал экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг тойрсон сонин хачин, Монголын алтан үеийн авьяаслаг хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсаныг өөд болоход эхийнхээ хэвлийд үлдсэн хөөрхөн ихэр охид, Холливуд болоод Монголын алдартай ээж охид, косметик мэс засалд 2 дахиа орсон одод, долларын тэрбумтан болох замаа зассан ховсчин эрийн сүйхээ гээд маш олон сонирхолтой, шинэ содон мэдээлэл “Гранд”-ын 20 дахь дугаараас уншиж болох нь ээ.
Тэр бүр хэвлэлд ам нээдэггүй, ховор, үнэ цэнэтэй эрхмүүд гэж байдаг. Чухам тийм хоёр эрхэм ярилцлагын хойморт уригдсан нь ЭБЭХ-ний дэд сайд, “Монполимет”-ийн гэгддэг Ц.Гарамжав хатагтай, Ш.Отгонбилэг агсаны голомт залгах хүү О.Содбилэг нарыг “Гранд”-ынхан хоймортоо урьж дотно сэдвээр ярилцжээ.
Уншигчдын тэсэн ядан хүлээдэг “Гранд сонгодог” буланд суут зараач Манэгийн зүлгэн дундах эрчүүд дунд ганцааранг нь нүцгэлж орхисон бүсгүйн намтар түүх, “Гранд лэди” буландаа өдгөө төр барьсны 60 жил буюу очир алмазан ой нь тохиож буй энэ цагийн Эрхэмсэг дээд хатан хаан II Элизабетын олны мэддэггүй намтар түүх,амьдралыг онцлон дээжлэн эрхэм уншигч таны оюуны мэлмийд барьж байнаа. Мөн “Гранд”-ын хилийн чанад дахь уншигчдад зориулан гаргасан бие даасан фото мэдээллийн сайт www.grandnews.mn 7 хоног бүр уншигчдынхаа мэргэн сонголтын дор рейтинг тодорхойлдог уламжлалтай. Энэ удаад гал улаан даашинзны эзэд болон хамгийн дур булаам улс төрч эрчүүдийн жагсаалтыг нийтлүүлсэн нь таны сонирхлыг татах нь лав.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ene tuul ikh goy huvtsaslah um
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Tuul ikh saikhan huuhen
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • sara
    sodbilegiin ehner heterhii turaaltai deerees ni tsarai muutai urt nuurtei huuhen shu
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Uursduu bicheed Bain yum unshigchid teneg bishhuuchin Heden Yuma Taviad
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • grandiihan amjilt
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • grandiihan amjilt
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • nik
    enhbayar neeree naws unalaadaa te daraagiihn hen bh boloo gj
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • sodbilegiin ehner n saihan huuhen shu tas huwtsasladag
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • enerel
    grandiihand amjilt husii tanai setguul busad setguuliig bodwol medee medeeleluud n emh zambaraatai arai chanartai bdag ulam bur saijraarai
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • ulmaa
    tanai ene dugaariig say awj unshij sonirhloo in chanartai saihan medee medeelel yriltslaga garsan bna amjilt husii
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • ulmaa
    tanai ene dugaariig say awj unshij sonirhloo in chanartai saihan medee medeelel yriltslaga garsan bna amjilt husii
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • ulmaa
    tanai ene dugaariig say awj unshij sonirhloo in chanartai saihan medee medeelel yriltslaga garsan bna amjilt husii
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • bas hen ve haashaa ym buyan jagaa tiim mungutei gejuu hamag ymaa marubend tuuchaad
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin
    yriltslagan taalagdsan bas songodog
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025