Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес нэг хэсэгтээ хавдараар хүнд өвдөж ойр тойрныхоноо сандаргасан билээ. Харин одоо Кубд курс эмчлүүлж байгаа. Гэвч сүүлийн үед түүний биеийн байдал муу байгаа гэж шуугиж байсан ч, нэг дахь өдөр ахиж телевизээр царайгаа харуулж эмчилгээ үр дүнтэй байгаа гэдгийг ард түмэндээ харуулсан юм. Тэрээр эмнэлэгт эмчлүүлж байгаа хэдий ч албан ажилдаа анхаарал тавьж, орхигдуулаагүй гэсэн. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд Венесуэлын Ерөнхийлөгчийн сонгууль болох учир Уго Чавес ахин нэр дэвшихээр төлөвлөөд байгаа гэнэ. 1999 оноос хойш тус улсын төрийн тэргүүний албыг тасралтгүй хашиж байгаа тэрээр би хавдараар өвдсөн гэсэн миний ажил албанд ямар ч саад болохгүй гэж мэдээлсэн байна. Би эв эрүүл сав саруул…
Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес нэг хэсэгтээ хавдараар хүнд өвдөж ойр тойрныхоноо сандаргасан билээ. Харин одоо Кубд курс эмчлүүлж байгаа. Гэвч сүүлийн үед түүний биеийн байдал муу байгаа гэж шуугиж байсан ч, нэг дахь өдөр ахиж телевизээр царайгаа харуулж эмчилгээ үр дүнтэй байгаа гэдгийг ард түмэндээ харуулсан юм. Тэрээр эмнэлэгт эмчлүүлж байгаа хэдий ч албан ажилдаа анхаарал тавьж, орхигдуулаагүй гэсэн. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд Венесуэлын Ерөнхийлөгчийн сонгууль болох учир Уго Чавес ахин нэр дэвшихээр төлөвлөөд байгаа гэнэ. 1999 оноос хойш тус улсын төрийн тэргүүний албыг тасралтгүй хашиж байгаа тэрээр би хавдараар өвдсөн гэсэн миний ажил албанд ямар ч саад болохгүй гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна