Гурван ихрийн аав...

Жүмүн хааны дүрээр бид таних жүжигчин Сун Ил Гүг нь саяхан гурван ихэр хүүтэй болсон билээ. Хуримаа хийгээд 4 жилийн дараа 3 ихэр хүүтэй болсон тэрээр одоо тун ч завгүй болсон гэнэ. амралтын өдрөөр Сун Ил Гүг нь гурван хүүтэйгээ салхинд гарч тэдэнтэйгээ ярилцаж, өхөөрдөн эрхлүүлж байсан үеээр хэдэн хором ярилцсан байна. Тэрээр анх 3 ихэр гэдгийг сонсоод итгээгүй , гайхаж балмагдаад юу хийхээ ч мэдэхгүй тэвдэж сандарч байсан . Өдөр хоног маш хурдан өнгөрч,  өдөрөөс өдөрт хурдан том болж байгаа  миний гурван баатар “Ёстой хөөрхөн” гэж аз жаргалтайгаар инээмсэглэж байсан. Анх төрөхөд нь байсан болохоор хэцүү юм билээ. Ээлж дараалан төрж, үнэхээр ялгагдахгүй байсан одоо ч гэсэн хааяа солиод байдаг. Нэрийг нь өөрөө өгсөн гэнэ. Хамгийн томийг нь Дэ Хан, дунддах нь Ми Гүг, отгонийг нь Ман Сэ гэж тус тус нэрлэсэн байна.
Сэтгүүлч түүнээс  нэг нь охин байсан бол гэж бодож байсан  уу? гэж асуухад …
-Үгүй бүгд л адилхан ш дээ. Охин, хүү ялгаа байхгүй бүгд хүн шүү дээ гэж тайлбарласан байна.
Мөн тэр хэлэхдээ хүмүүс гурван ихэртэй болсон гэхээр амар нэг дор хамт  гэж ярьдаг боловч яг төрөхөд нь хамт байхаар хэцүү байдаг юм билээ. Сайн эмч нар байсан болохоор санаа  зовохгүй байсан боловч  маш их түгшиж байсан.  Гэдсээ даахгүй, бие нь дийлэхгүй их хүндрэлтэй. Одоо бүх юм ард хоцорсон гэж байн байн өхөөрдөн энхрийлж байсан. Ямартай ч “Гурван баатар”-тайгаа өнөр бүлээрээ аз жаргалтай амьдарч байгаа Сун Ил Гүгийнхэн халуун  ам бүлд аз жаргал хүсэж, хурдан том болоорой гэж хүсье. Анх танилцаж үерхээд 4 жилийн дараа гурван хүүтэй ч болсон  хажуугар нь уран бүтээлээ орхиогүй гээд энэ жил түүний жил байсан гэнэ шүү.
Хамгийн сүүлд хэлэхдээ “Гурван баатар” минь төрөөд амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж, амьдрал тэр чигээрээ гэрэл гэгээтэй болсон. Мөн Бурханы өгсөн хамгийн том бэлэг гэж хэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    yamar saikhan yum be iin amidrah yumsan
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025