Хүссэн хүсээгүй

Хүссэн хүсээгүй сонгууль болох гэж байгаа болохоор хаврын чуулган эхэлсэнээс хойш онц хийсэн зүйлгүй, баталсан ч хууль, энэ тэргүй өдөр хоногийг барж ядан хэрэлдэж суусан эрхмүүд өнөөдөр нэг юм ухаан орж сонгуулийн талаар хэлэцэхээр хуралдаан зарлав. Уг хуралдаанаар "Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" болон “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг батална. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх СЕХ-ны мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Дашрамд дурьдхад УИХ дахь хоёр намын бүлэг 2008 онд батлагдсан Орон нутгийн Хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр явуулна гэснийг өөрчлөхөөр тохиролцож, УИХ-ын 2012 оны ээлжит сонгуультай хамтатган нийслэлийн ИТХ-ын сонгуулийг явуулахаар болоод байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025