Гурван алд хоолой маргааш цуурайтна

Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэгийн “Хязгааргүйн чанадаас” бие даасан тоглолт маргааш СТӨ-нд болно. Энэ цаг үед түүн шиг хүчирхэг хоолойтой дуучин лав байхгүй. Энэ үдэш тэрээр дэлхийд анх удаа гэж болох гурван октавт уртын дуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаах юм байна. Энэ нь энгийн бидний ойлголтоор бол нэрт дуучны хоолойны цар гурван алд болсон гэж мэргэжлийн хүрээнийхэн тайлбарлаж байгаа юм. Энэ гайхамшигт хоолойнд тохирсон, дээд хүчийг нь гаргах бүтээл байхгүй учраас Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт тусгайлан захиалж бүтээлгэсэн  шинэ цагийн гурав октавт уртын дуу “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”-гаа анх удаагаа дуулах ажээ. Түүнчлэн Японы алдарт дуучин Мисора  Хибаригийн   “Ринго ойвакэ, Хятадын “Лан хуа хуа”/Хөх цэцэг/, Солонгос үндэстний “Ариран”, Энэтхэгийн “Аартог” дуунууд Ш.Чимэдцэеэгийн уянгалаг агаад уран нугалаат хоолойгоор танд хүрэх юм. Тоглолтонд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцож та бидний танил гайхамшигт аялгуунуудаа толилуулна. Тоглолтыг үзсэн хэн ч болов дуучны айзам уртын дууны CD, туурвисан номыг бэлгэнд авах юм байна.
Тоглолтыг Япон-Монголын соёл эдийн засгийн  нийгэмлэг, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагууд дэмжиж, ивээн тэтгэж байгаа ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025