Эмэгтэйгээс Н.Соёлмаа, эрчүүдээс Овдогмэд хэмээх энэ эр хоёр нь Монголын загварын ертөнцийн солгой, содон хоёр эрхэм юм уу даа. Хувийн амьдралын тухайд тун ч нууцлаг, хувь ертөнцийнхөө тухайд ч учир битүүлэг энэ нөхөр эсгийг ёстой уйлуулдаг шидтэй. Арай л дотоож хийгээгүй байх. Найзууд нь түүнийг Монголын Жон Гальяано гэж цаашлуулдаг гэнэ лээ. Магадгүй тийм потенциал түүнд байдаг ч юм билүү. Аргагүй дизайнер гэсэндээ тун ч өвөрмөц стилээр хувцасладаг Овдогмэд загварын бүсгүйчүүдтэй тун ч ойр дотно найзын холбоотой. Тэр дундаа топ модель Г.Уранцэцэг, Д.Сандаг-Очир генералын охин С.Хишигбаяр нартай ёстой эр улс шиг үерхдэг гэнэ лээ. Тэгсэн хэрнээ одоо болтол гоонь явааг нь харахад тун ч гайхалтай. 
Сэтгэгдэл байхгүй байна