До яамны мэнгэт сайд Ц.Нямдорж хэзээнээсээ арслан бар мэт ааш авираараа ангийн нөхдөө цөхрөөж ирсэн нэгэн. Орондоо хууль засдаг нэр хоч хүртэл зүүсэн түүнийг насаараа төрийн албанд зүтгэхдээ идэж, уусан нь их хэмээн учир мэдэх улс ярьдаг ч сүр хүчнээс нь гэрэвшдэг үү, хэрэг дээрээ бол хэлж ярих зүрхтэй аавын хүү байдаггүй. Сүүлийн үед байтлаа залуу түшээдэд халтай нэр зүүгээд буй ноён сайд амьдрал дээр тун ч аядуу зөөлөн нэгэн. Өөртэй нь тун чиг адилхан гэргий Ж.Долгормаа хатагтай нөхөр сайдыг зөөллөдөг болов уу гэмээр нүдэнд дулаахан эгэл жирийн хатагтай байдаг. Ялангуяа ач нартаа бол номхон тэмээ мэт ноолуулж, хошуугаа дэвсдэг Ц.Нямдорж сайд гэргийтэйгээ 40 орчим жилийг хамтдаа туулж буй. Хүний амьдрал л болсон хойно гэргийтэйгээ ижил нэртэй бүсгүйтэй холбогдож явсан удаа бий ч хэн хэн нь энэ талаар сайн, муу үг алийг нь ч унагаж байгаагүй билээ.
Арван жилийн унаган хайраар дурлалцаж, амьдрал хувь заяа холбосон атаархам хосууд цөөнгүй байдгийн нэг нь эднийх хэмээн ангийн анд нь ам булаалдан ярих нь харин элбэг байдаг юм билээ. Увс аймгийн 10 жилийн нэг ангид тохой залган суудаг байсан бөгөөд сургуулиа төгсөх жилээ үерхэж дотносон улмаар ижий, аав болсон түүхтэй тэд хоёулаа насаараа төрийн албанд зүтгэж буй. Эмч мэргэжилтэй, хариуцсан ажилдаа хариуцлагатай, хатуу чанад Ж.Долгормаа хатагтай өдгөө НИТХ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж буй.
Сэтгэгдэл байхгүй байна