Төрсөн нутгаа бус төмөр зам...

Дундговь аймгийн хувьд энэ удаагийн сонгууль нэг мандаттай.  Энэ тойрогт “Мон-Уран”-ы Б.Наранхүүг өрсөлдөнө хэмээн Дундговьчууд ам булаалдан ярьж суусан. Тэгвэл түүний төрсөн эгч Б.Нарантуяа МАН-аас өрсөлдөхөөр болсон гэх бор шувуу нисэж эхлэв. Харин Дундговьдоо л “олимпийн найдвар” хэмээгдэж байсан УИХ-ын гишүүн Р.Раш энэ удаа төрсөн нутгаа бус төмөр замаа бараадан Баянгол дүүрэгт хүч үзэхээр зэхэж буй гэнэ. Тэгэхээр энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Х.Наранхүү даагаа нэхэх нь тодорхой. Гэвч Дундговьчууд түүнд дахин итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Харин АН-аас энэ тойрогт найдвар тавьж байсан алдарт уртын дууч Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа Сингапурын Элчингээр томилогдсон учраас Дундговьд хэнийг тавихаа АН-ынхан одоо болтол шийдээгүй байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025