Г.Батхүү гишүүн алдарт “Толин хул”-ын үгийг зохиосныг уншигчид андахгүй мэдэх байх. Моринд хайртай Монголчуудын цөсийг хөөргөдөг энэ дуу төрсөн түүх их сонин. 1996 оны улсын наадмаар азарганы уралдаанд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хул азарга бол одоогийн их хурлын гишүүн Г.Батхүүгийнх юм. Хул азаргаа түрүүлсэнд итгэж ядан нүдэндээ нулимстай зогсож байсан тэр үеийн бизнесмэн хайртай хүлэгтээ зориулж Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам хэмээх тансаг шүлгийн мөртүүдийг тэрлэж компьютертээ хадгалж орхиж. Харин нэг өдөр “Харанга”-ын Чука ажлаар тэдний албан өрөөнд ирчихээд шүлгийг ихэд үнэлж авч явж. Ердөө 10 хоногийн дараа “Толин хул” гээд нэрлэчих үү хэмээн эзнээс нь зөвшөөрөл авсанаар энэ алдарт дуу төрсөн түүхтэй. Дуу эрхэм гишүүний сэтгэлд ч хүрч, тун ч удалгүй наадмын өмнө нь клип нь гарч наадамчин олны цөсийг хөөргөсөн. Энэ үед дууны эзэн алдарт хул азарга 21 хүрчихсэн байсан учраас клипэнд нь хул зүсмийн төлийг нь тоглуулсан гэдэг. “Харанга”-ын Лхагваагийн зүрхээ огшоон байж хийморь бадруулан дуулдаг энэ дуу одоо наадмын бараг сүлд дуу болсон гэчихэд хилсдэхгүй.
<object width="420" height="315"><param name="movie" value="http://www.youtube.com/v/f9btBsr7XCQ?version=3&hl=en_US&rel=0"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/f9btBsr7XCQ?version=3&hl=en_US&rel=0" type="application/x-shockwave-flash" width="420" height="315" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>
Сэтгэгдэл байхгүй байна