Тэмкагийн нууц авьяас...

Х түц хамтлагын гишүүн, “Boom town” хамтлагын дуучин Тэмка, Нарансолонго нарыг хошин урлаг дотроо залуу хосуудын тоонд ордог. Гэр бүлээрээ ундааны рекламд тоглоод дуулаад, жүжиглээд, үглээд  янз бүрийн авьяастай гэдгээ харуулаад авсан. Түүгээр ч барахгүй саяхан болсон хошин урлагийн хамтарсан тоглолтонд тэрээр бас нэг авьяасаа нээж илбийн үзүүлбэр үзүүлсэн нь үзэгчидэд ихэд таашаасан. Олон авьяасаа нээгээд байвал Тэмкад ч нээгээгүй нууц авьяас олон байдаг гэнэ шүү. Энэхүү үзүүлбэрээ хийсэн хувцасны сонголт нь судалтай нөмрөг байсан бол өмнө нь “Ийм нэгэн дурлал” кинонд тоглохдоо бас л нөгөө эрээн судалтай хослол, малгай гээд тэр судалтай хувцас сонгодог нь  магадгүй брэндээ болгох гэж байгаа ч юм билүү гэж шивэр авир хийдэг. Дуучин Болд нэрээрээ брэнд гаргасан бол удахгүй Тэмка судалтай хувцасны дэлгүүр нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025