Олон сайхан шүлэг бичсэн мөртлөө би тийм ч сайхан шүлэг олныг бичиж чадаагүй гэж даруухан ярьж суух найрагчийг хүн болгон өөрийн эрхгүй хүндэлдэг. Айлын ганц ч гэлээ өөрөө өнөр бүлийн нөмөр болж ач зээгээ тойруулан амгалан амьдарч явна. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч ижий аав хоёроо энэ тэнцүүхэн хайрлаж шүлэг тэрлэхдээ хүртэл сүнс нь гомдох вий гэж адилхан бичдэг гэнэ лээ. Өөрийн гишгэж буй мөрөөрөө хүртэл олныг зөв замд дагуулж байдаг өвгөн найрагчийг ухаарлын учиг гэхээс өөрөөр юу ч гэх билээ. Аав ээжээ яаж хайрлахаас эхлээд энэ хүнээс сурах юм даан ч их юм. Ухаарлын булаг…
Олон сайхан шүлэг бичсэн мөртлөө би тийм ч сайхан шүлэг олныг бичиж чадаагүй гэж даруухан ярьж суух найрагчийг хүн болгон өөрийн эрхгүй хүндэлдэг. Айлын ганц ч гэлээ өөрөө өнөр бүлийн нөмөр болж ач зээгээ тойруулан амгалан амьдарч явна. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч ижий аав хоёроо энэ тэнцүүхэн хайрлаж шүлэг тэрлэхдээ хүртэл сүнс нь гомдох вий гэж адилхан бичдэг гэнэ лээ. Өөрийн гишгэж буй мөрөөрөө хүртэл олныг зөв замд дагуулж байдаг өвгөн найрагчийг ухаарлын учиг гэхээс өөрөөр юу ч гэх билээ. Аав ээжээ яаж хайрлахаас эхлээд энэ хүнээс сурах юм даан ч их юм.
Сэтгэгдэл байхгүй байна