Хөдөө сэтгэлгээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мал аж ахуйд чиглэсэн, малыг эрүүлжүүлэх "Таван Эрдэнэ" гээч  хөтөлбөр санаачилж байсан цаг саяхан. Энэхүү санаачилга нь овойж оцойх үр дүн одоогоор өгөөгүй ч хотод төрж, өссөн хүүхэд гэхэд хөдөөний депутатуудын санаагүйг санасан нь гайхалтай.  Мал, махны асуудалд маруухан байх магадлалтай ч үүний ард олон хүний амьдрал, эрх ашиг байгааг олж харсан тэрээр болж л өгвөл малын дэргэдээс холдох дургүй гэдэг. Ямартаа ч мал гэхээр л мэдэмхийрцгээгээд байдаг болохоос яг үнэндээ юугаа ч мэдэхгүй хөдөөний хэдэн гишүүдээ бодвол  хөдөө орон нутгаар зочлох болгондоо малчины хотоор ороод гардаг гэнэ шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025